
Энэ ч үүднээс Газрын тос, уул уурхай, хими технологи, байгаль орчины чиглэлээр суралцдаг оюутануудын дунд Монгол Улсад Газрын тосны хайгуул олборлолт хийж буй гадаад, дотоодын компаниудаас олгодог сургалтын урамшууллын хөрөнгөөр гадаадын их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах уралдаант сонгон шалгаруулалт зарласан. Уралдаант шалгаруулалтад 27 оюутан оролцсноос 17 оюутан гадаадын нэр хүндтэй сургуульд тэтгэлэгтэй суралцах болзлыг хангасан юм. Дээрх оюутанууд ОХУ-ын Москва хотын Губкины нэрэмжит хийн их сургууль, БНХАУ-ын Бээжин хотын Газрын тосны их сургуульд суралцахаар болж өнөөдөр батламжаа гардан авлаа. Энэхүү уралдаант шалгаруулалтанд тэнцсэн оюутануудын батламжийг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн нарын албаны хүмүүс гардуулан өглөө.
Дашрамд дуулгахад манай улс 2000 оноос энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар газрын тосны сургалтын сангийн тэтгэлэгт 100 гаруй хүн хамрагдан мэргэжлээрээ ажиллаж байгаа аж.