Монгол Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Олон улсын Эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах төсөл”-ийн хүрээнд бэлтгэгдэж буй шүүгч-багш нар 2013 оны 9 дүгээр сарын 22-ноос 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд БНСУ-д худалдааны эрх зүйн чиглэлээр туршлага судлах сургалтад хамрагдав.Төслийн баг, БНСУ-ын Дээд шүүх, Шүүхийн үндэсний удирдлагын газар (шүүхийн захиргааны дээд байгууллага), Шүүхийн сургалт, судалгааны төвтэй хамтран зохион байгуулсан уг сургалтад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт ахлагчтай Нийслэлийн шүүхийн шүүгч Г.Алтанчимэг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Батбаатар, Говьсүмбэр аймгийн шүүхийн шүүгч Х.Байгалмаа, Баян-Өлгий аймгийн шүүхийн шүүгч С.Өмирбек, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч С.Мөнхжаргал, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч Л.Ганзориг, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч А.Мөнхзул, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Г.Алтантуяа, Налайх дүүргийн шүүхийн шүүгч Л.Энхбилэг нарын бүрэлдэхүүнтэй шүүгч нар оролцов.



















































