
-"Уур амьсгалд зохицсон хөгжлийн шийдэл: Онги, Түйн болон Байдраг голын сав газрын бэлчээрийн хүн-байгалийн тогтолцоо" сэдэвт уулзалт Пума империал зочид буудлын хурлын танхимд 09:00 цагаас эхэлнэ
-Улаанбаатар хотноо унадаг дугуйн замтай, дэлхийн хотуудын хэмжээнд дүйцэхүйц орчин үеийн болгохын төлөө санаачилга гарган ажиллаж байгаа залуучуудын бэлтгэсэн “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр 11:00 цагт Монголын залуучуудын холбооны хурлын танхимд болно.
-МУИС-ийн ЭЗС дээр өнөөдөр Эрдэс, түүхий эдийн баялаг ихтэй орны улс төрийн эдийн засаг: Монгол Улсад ”Баялгийн хараал” нь зайлшгүй үзэгдэл мөн үү?” сэдвээр Австралийн Мелбурны Их Сургуулийн Проф. Др. Андрью Волтер ирж лекц уншина,
-Ажилтнуудынхаа эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчиж буй “Автобус-3” компанид Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар очиж ажилтануудтай уулзана. Уг компанийн захиргаа ҮЭ-ийн хорооны үйл ажиллагааг боомилж, гишүүдийн татварыг зогсоосны улмаас хөдөлмөрийн маргаан үүссэн байна.
-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр 11:00 цагаас сүлжээ дэлгүүрүүдийн касс болон лангууны үнэ зөрдөг, цементийн үнийн асуудал, авто засварын газрууд, орон сууцны конторуудад хийсэн хяналт шалгалтуудын талаар мэдээлэл хийнэ