
Харин цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажлыг энэ сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулна. Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албаны татлагыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунаар ахлуулсан “Цэрэг татлагын товчоо” зохион байгуулж байгаа бөгөөд дүүрэг бүр дээр товчоо байгуулан ажиллаж байна. Мөн нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусаж, бэлтгэлээр халагдан ирж байгаа цэргийн үүрэгтнүүдийг хүлээн авч, ажлын байраар хангах, төрөл бүрийн сургалтанд хамруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.