
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар яг одоо Төрийн ордны “Б” танхимд хуралдаж байна. Тус бүлэг өчигдөр үдээс хойшхи хуралдаанаараа Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат нараас мэдээлэл сонссон. Харин одоо бүлгийн гишүүд сайд нараас сонссон мэдээлэлдээ үндэслэж байр сууриа нэгтгэх аж. Үүний дараа бүлгийн хурлаар ямар асуудал яригдсаныг хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэх юм байна.