
Жил бүр 3.5 саяас хол давсан хүүхэд таван насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж чадалгүй амиа алддаг. Тэдний эндэгдлийн шалтгаан нь амьсгалын замын болон гэдэсний халдварт өвчин юм. Гараа савандан угааж хэвшсэнээр уушгины хатгааг 45 хувь, суулгалт өвчнийг 50 хувь бууруулах боломжтой аж.
"Дэлхийн гар угаах өдөр"-ийн хүрээнд бүх шатны сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагуудад ухуулга сурталчилгааны ажил зохион байгуулж, олон нийтэд зориулсан арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Энэ өдрийн гол зорилго бол хүмүүсийг гараа савандаж угаах нь өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулахад чиглэгддэг. Түүнчлэн төр, олон нийт, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлснээр гараа савандаж угаахыг улс орон даяар сурталчлах, энэ нь эрүүл мэндээ хамгаалахад шинжлэх ухааны үндэслэлтэй, маш сайн үр нөлөөтэй, өртөг зардал багатай ажил юм гэдийг ойлгуулах аж.