
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Вьетнам авто засварын газруудад дүүргийн ЗДТГ-тай хамтран гүйцэтгэлийн хяналт шалгалтыг ШӨХТГ-аас хийж байгаа. Одоогоор шалгалтаар засвар, үйлчилгээнийхээ ажлын үнэ тарифыг хэрэглэгчдэд ойлгомжтой, ил тод байрлуулах, хийгдсэн засвартаа баталгааны хуудас олгож байх талаар өмнө нь өгөгдсөн албан шаардлагын биелэлт хангалтгүй байгаа аж. БЗД-ийн нутаг дэвсгэрт нэг Вьетнам авто засварын газрын үйл ажиллагааг түр зогсоож, иргэний бичиг баримтын зөрчилтэй хоёр вьетнам иргэнийг цагдаагийн байгууллагад шилжүүлж, зөрчилтэй байсан “ББ-Од” ХХК, “Ханой-Өргөө” ХХК, “Висом” ХХК-иудад Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар нийт 1728,0 /нэг сая долоон зуун хорин найман мянга/ мянган төгрөгийн торгууль ногдуулсан. Бусад дүүргийн засаг дарга нарт тухайн нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа авто машины засварын газруудад үзлэг шалгалт хийж, холбогдох арга хэмжээ авч хамтран ажиллах талаар албан тоот хүргүүлжээ. Шалгалт үргэлжилж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)