
Засгийн газар, Монгол банктай хамтарсан дэд бүтэц хөтөлбөрийн хүрээнд цемент инфортлогч буюу цементийн үйл ажиллагаа эрхэлж байгаа комданиудад жилийн 5 хувийн хөнгөлөлттэй зээл олгосон. Энэ зээлийн зорилго барилгын үндсэн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах. Гэвч 9 дүгээр сарын 15-ныг хүртэл зээл авсан компаниуд үнээ тогтвортой барьж байсан боловч энэ өдрөөс хойш юанийн өсөлттэй холбогдуулаад 44-р зах дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас дөрвөн компани үнээ хөөрөгдсөн зөрчил илэрсэн аж.
Хэрвээ эдгээр компаниуд гэрээгээ зөрчвөл тухайн олгосон зээлээ зах зээлийн хувиар эргүүлэн татах мөн Сангийн яамны хар дансанд бичигдэх юм байна. Энэ нь дахин эдгээр компаниуд төрөөс олгож буй зээл, тендерт оролцох эрхээ хасуулж байгаа гэсэн үг аж.
Д.Ундрах /24tsag.mn/