Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Магнай: ”НИК” ХХК-д шинээр торгууль ноогдуулахыг шүүхээс даалгасан

2013-10-15
0
ЖИРГЭХ
  Өнгөрөгч 2012 оны 11 сард “НИК” ХХК-ийг зохиомол хомсдол үүсгэсэн гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 4.9 тэрбум төгрөгөөр торгосон.
магнай    Өнгөрөгч 2012 оны 11 сард “НИК” ХХК-ийг зохиомол хомсдол үүсгэсэн гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 4.9 тэрбум төгрөгөөр торгосон. Энэ асуудал жил тойрон шүүхээр хэлэлцэгдээд Улсын дээд шүүхээс эцсийн шийдвэр гарсан. Гэтэл “НИК” ХХК-тай холбоотой энэ асуудал эцсийн байдлаар хэрхэн шийдэгдсэн, торгууль төлөгдөх эсэх талаар нийгэм, олон нийт янз бүрээр ярьцгааж байна.

Тиймээс энэ асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайгаас зарим зүйлийг тодрууллаа.

-“НИК” ХХК-ийг зохиомол хомсдол үүсгэсэн гэж танай байгууллагаас ногдуулсан 4.9 тэрбум төгрөгийн торгуулийн асуудал хэрхэн шийдэгдсэн юм бэ? Олон нийтийн дунд энэ талаар янз бүрээр яригдаж байна.

-Сүүлийн үед энэ талаар хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр ч тэр, олон нийтийн дунд ч тэр нилээд буруу ойлголт төрүүлэхээр мэдээлэл гараад байсан. Тиймээс энэ талаар асууж ирсэнд баярлалаа. Олон нийтэд хийсэн ажлынхаа үр дүнгийн талаар үнэн зөв ойлголт, мэдээлэл өгөх нь чухал юм.

Болсон явдлыг эргээд нэг сануулахад өнгөрсөн 2012 оны 11 сард “НИК” ХХК шатхууны нөөц дууссан гэх шалтгаан хэлж борлуулалтаа гэнэт хязгаарласныг бид бүгдээрээ санаж байгаа.

Энэ үйлдлийг нь манай байгууллага шалгахад тухайн үед уг компанид шатахууны хангалттай нөөц байсаар байтал борлуулалтаа зохиомлоор хязгаарласан болох нь тогтоогдсон. Тиймээс уг үйлдлээрээ Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзээд уг компанид 4.9 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан юм.

    Гэтэл “НИК” ХХК Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын гаргасан дээрх шийдвэр, 4.9 тэрбум төгрөгийн торгуулийг үл зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаад өнгөрсөн жил орчмын хугацаанд 3 шатны шүүхээр уг маргаан хэлэлцэгдэж өнгөрөгч 7 хоногт Улсын дээд шүүхээс эцсийн шийдвэр гарсан.

Шүүхээс гарсан эцсийн шийдвэрийн гол агуулгыг тайлбарлавал “НИК” ХХК-ийг зохиомлоор шатхууны хомсдол үүсгэж буюу шатхуун байсаар байтал борлуулалтаа хязгаарлан Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийдвэрийг хуульд нийцсэн гээд хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн юм.

    Өөрөөр хэлбэл, “НИК” ХХК Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэдэг нь эцсийн байдлаар, ямар ч маргаангүйгээр тогтоогдсон гэсэн үг.

   - Тэгвэл 4.9 тэрбум төгрөгийн торгууль улсын төсөвт төлөгдөхөөр болсон гэж ойлгож болох уу?

-    Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн болох нь нэгэнт эцсийн байдлаар, ямар ч маргаангүйгээр тогтоогдсон тул “НИК” ХХК-д ногдуулсан торгууль улсын төсөвт төлөгдөх нь эргэлзэх зүйлгүй гарцаагүй асуудал гэдгийг юу түрүүнд хэлмээр байна.

    Гэхдээ “НИК” ХХК-д ногдуулсан 4.9 тэрбум төгрөгийн торгуулийн хувьд шүүхээс уг торгуулийг дахин тогтоож “НИК” ХХК-д ногдуулах шаардлагатай гэж үзсэн тул торгууль ногдуулсан шинэ акт гартал биелэлтийг түр түдгэлзүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, “НИК” ХХК-д ногдуулсан торгуулийг дахин тогтоож шинээр ногдуулахыг шүүхээс манай байгууллагад даалгасан.

    Тодруулбал, тухайн үед “НИК” ХХК нь зөвхөн АИ-92 маркын автобензин, дизелийн түлш гэсэн 2 бүтээгдэхүүнд л зохиомол хомсдол үүсгэж, борлуулалтыг хязгаарлаж байсан тул зөвхөн уг 2 бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос хувь тооцож торгуулийн хэмжээг шинээр тогтоож “НИК” ХХК-иар гүйцэтгүүлэхийг шүүхээс манай байгууллагад даалгаад байна.

    Тиймээс олон нийтийн дунд тархаад байгаа “НИК” ХХК-д ногдуулсан 4.9 тэрбумын торгууль огт төлөгдөхгүй, шүүхээс хүчингүй болгосон гэсэн ойлголт андуу ташаа болохыг албан ёсоор хэлмээр байна.

   - Тэгэхээр танай байгууллагаас “НИК” ХХК-д дахин хяналт шалгалт хийж торгуулийг тогтооно гэсэн үг үү?

   - Тэгэж ойлгож болохгүй. Хяналт шалгалтыг хийхдээ аливаа этгээд хууль зөрчсөн эсэхийг тогтоох зорилгоор хийдэг. Харин энэ тохиолдолд “НИК” ХХК-ийг хууль зөрсөн болохыг эцсийн байдлаар нэгэнт тогтоочихсон гэдгийг би дээрхэлсэн. Одоо энэ талаар хэн ч ямар ч маргаан үүсгэх боломжгүй.

    Шүүхийн эцсийн шийдвэр нэгэнт торгуулийг шинэчилэн тогтоож “НИК” ХХК-иар гүйцэтгүүл гэж гарсан тул манай байгууллагын зүгээс “НИК” ХХК-ийн АИ-92 маркын автобензин, дизелийн түлш гэсэн 2 бүтээгдэхүүний тухайн оны борлуулалтын орлогын нийт дүнг холбогдох баримт дээр тулгуурлан үнэн зөв тогтоож түүнээс хувь тооцон торгуулийг шинэчилэн тавина.

Уг 2 бүтээгдэхүүний борлуулалтын орлогын нийт дүн үнэн зөвөөр тогтоогдох боломжгүй тохиолдолд хуульд заасны дагуу “НИК” ХХК-ийн өөрийн хөрөнгөөс хувь тооцож торгуулийн хэмжээг тогтоож ногдуулна.

    Бидний зүгээс шүүхийн шийдвэрийн дагуу “НИК” ХХК-д шинээр ногдуулах торгуулийн хэмжээг өмнө ногдуулсан торгуулийн хэмжээ буюу 4.9 тэрбум төгрөгийн хэмжээнээс бууруулахгүй гэсэн байр суурьтай байгаа.

-Тэгэхээр энэ шинээр тогтоон ногдуулах торгуулийг яг хэзээ тавьж мөн хэзээ улсын төсөвт төлүүлэх вэ?

-Бидний зүгээс торгуулийн хэмжээг шинэчилэн тогтоохоор ажиллаж байна. Тун ойрын хугацаанд торгуулийн хэмжээг тогтоон “НИК” ХХК-д ногдуулж, тухайн үед нь олон нийтэд мэдээлэх болно.

Торгууль ногдуулсан тухай шийдвэрийг “НИК” ХХК хүлээн авсан өдөрөөсөө хойш 15 хоногийн дотор сайн дураараа төлөх үүрэгтэй бөгөөд энэ хугацаа өнгөрөхөд торгуулийг төлөөгүй бол бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлж улсын төсөвт төвлөрүүлэх болно.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Zochin (194.226.213.254)
    Ene bas neg shouchin baina!Oligtoich ajil hiij chaddaggui!Zugeer l ulaan shouchin!Iimerhuu yumnuud l bidnii tuluu ajlaad er ni yamar geechiinh ni hyamral bolood baigaa yum be dee humuusee!Eniig harad hend bid nar tatvar tulj bgaagaa bas bodmoor l yum!
    2013 оны 10 сарын 16 | Хариулах
  • iregn (92.240.179.29)
    Oligtoi ajlaa hiigeerei ard tumen chamd itgel taivasan shuu taksinii uniig nemj tenegdteg shig tenegteed baiv haya teneg aash avir gargah geed bg shuuuuuuu unen ch l bai tegvel yalna shuu ard tumen itgej ba
    2013 оны 10 сарын 16 | Хариулах
  • хуульч (103.26.194.44)
    шинээр торгууль ногдуулсан актад нь дахиал гомдол гаргаад жил тойрнодөө.
    2013 оны 10 сарын 15 | Хариулах
  • LG (202.126.89.160)
    Mash sain naad hogiin oligarhuudaaaraa teluuleerei
    2013 оны 10 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    1 цаг 39 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    3 цаг 4 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    3 цаг 27 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    5 цаг 53 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    7 цаг 8 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    7 цаг 48 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    8 цаг 2 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    8 цаг 32 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    9 цаг 2 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    23 цаг 32 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК