
-Газар хөдөлсөн талаарх мэдээлэл гараад байна. Үнэн үү?
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18, 19, 21 дүгээр хороодын нутаг 5 шар, 21 дүгээр хороолол, Эмээлт өртөө, Төмөр замын 361 дүгээр гарам, Давааны зөрлөг, Хан-Уул дүүргийн 9, 10, 12 дугаар хороодын нутаг Нисэх, Морингийн даваа, Биокомбинат орчмоор газар хөдлөлтийн чичирхийлэлт мэдрэгдлээ гэсэн мэдээлэл ирсэн.
-Яг хэдэн цагийн үед ирсэн бэ?
-Мэдээллийг өчигдөр 22.09 цагаас 22.55 цагийн хооронд иргэд өгсөн.
-Иргэдийн мэдээлэл үнэн байсан уу?
-Одон орон, геофизикийн судалгааны төвийн Газар хөдлөлтийн сектороос тодруулахад Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Төмөр замын “Эмээлт” өртөөнөөс баруун хойд зүгт 11 км-ын зайд 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 22.08 цагт 3.7 магнитутын газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн тухай мэдэгдсэн.
Д.Ундрах /24tsag.mn/