
Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс Монголын Үндэсний олон нийтийн радиотой хамтран бэлтгэдэг “Тод журам” нэвтрүүлгийн ээлжит дугаар 2013 оны 10 дугаар сарын 15-ны мягмар гаригийн 13 цаг 10 минутаас тус радиогоор нэвтэрнэ. Нэвтрүүлэгт Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Д.Баатархүү оролцож, газрын маргааны талаар ярилцлага өгсөн болно. Түүнчлэн газрын маргааны талаар тодорхой шүүхийн шийдвэр дээр үндэслэсэн зохиомж орсон. Нэвтрүүлгийн давталт 2013 оны 10 дугаар сарын 19-ны бямба гаригийн 17 цаг 30 минутаас МҮОНР-гаар нэвтэрнэ.