Манай иргэдийн ихэнхи нь шүдний өвчтэй бөгөөд эмчилгээ хийлгэхгүй удаан
явах нь элбэг байдаг. Дүүргийн шүдний эмч нарын тоо цөөн, цаг авахад хэцүү байдгаас иргэд хувийн эмнэлэгт үйлчлүүлдэг. Тэгвэл ирэх баасан гарагт буюу 10-р сарын 18-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдэд шүдний эмчилгээ үнэгүй хийхээр болжээ. Энэ арга хэмжээг Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооноос зохион байгуулах аж. Үзлэгийг тус дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрлах иргэд Чулуун-Овооны автобусны буудлын зүүн талд байрлах дүүргийн Иргэний танхимд хийх юм.



















































