Бүх нийтийн мод тарих өдрийг тохиолдуулан Залуу дугуйчин клуб болон "GP batteries" бренд хамтран нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах, ногоон орчныг нэмэгдүүлэх, унадаг дугуйн хэрэглээг нийтэд сурталчлах зорилгоор унадаг дугуйн парад, болон “Дэлхий ээждээ мод бэлэглэе” аяныг өнгөрсөн ням гарагт амжилттай зохион байгууллаа. Тус аяны хүрээнд нийт 70 унадаг дугуй сонирхогч залуус нэгдсэн бөгөөд Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр, ТЭЦ 4 станцын чанх урд байрлах Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн хүртэл 10 км газар унадаг дугуйгаараа яван дэлхий ээждээ 300 модыг бэлэглэжээ. Залуу дугуйчин клуб нь залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир, хөдөлгөөнийг дэмжих зорилгоор унадаг дугуйн аялалуудыг хотоос зайдуу цэвэр агаарт зохион байгуулахаас гадна Туул голоо цэвэрлэх, Асрамжийн газрын хүүхдүүдэд бэлэг, сэтгэлийн дэм өгөх гэх мэт нийгэмд эерэг үлгэр дуриал болохуйц олон сайхан арга хэмжээнүүдийг 2013 онд зохион байгуулжээ.










Сэтгэгдэл (1)