
Өнгөрсөн наймдугаар сард "Нарантуул" захын хүнсний хэсэг шатаж багагүй хохирол учруулсан билээ. Галын шалтгаан, хохирлын хэмжээг тогтоохоор мэргэжилтнүүд сар гаруй ажилласны эцэст дүнг нь гаргажээ. Галын шалтгааныг цахилгааны богино холбооноос үүссэн гэж дүгнэсэн байна. Харин 411 түрээслэгчийн хохирлын хэмжээ 12 тэрбум 300 гаруй сая төгрөг болжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ хохирлыг хэн эргэн төлж, түрээслэгчдийн гомдлыг барагдуулах нь одоогоор тодорхойгүй байна. Мөн түрээслэгчид шатсан бараагаа хэт өндөр үнэлэх зэрэг бэрхшээлүүд гарч байгаа аж.
Сэтгэгдэл (1)