
Улаанбаатар хотын хэмжээнд 1500 гаруй худалдаа эрхлэгчдийн гишүүнчлэлтэй “500 биш 100 метр” бүлгэмээс Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлснээр худалдаа эрхлэгчид ашиг орлого олох боломжоо хязгаарлуулж байгаа учир ийнхүү нөхөн олговор нэхэмжлэх ажлыг эхлүүлж байгаа юм байна. Улсын хэмжээгээр аваад үзвэл 10 гаруй мянган худалдаа эрхлэгчдийн ашиг сонирхлыг асуудал энэ яригдах аж.
“500 биш 100 метр” бүлгэмийнхний хэлснээр "Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэнд хийсэн шалгалтаар хууль бус тамхины худалдаа газар авсныг албан ёсны тоо баримттайгаар гаргасан байгаа. Үүнийг манай бүлгэм энэ хуулийг батлагдахаас авахуулаад албан ёсоор хандаж, сануулж байсан. Тухайлбал тамхи худалдаалах зөвшөөрөлтэй дэлгүүр нэг хайрцаг тамхинаас 300 төгрөгийн ашигтай байдаг юм билээ. Тэгвэл гудамжинд тамхи дамлан зардаг хүмүүс зах зээл дээр бол тэдний бодвол илүү ашигтай ажиллаж байх жишээтэй. Гэхдээ бид нөхөн олговор нэхэмжлэх асуудлаа баримттай, судалгаа шинжилгээтэйгээр холбогдох албан тушаалтнуудад тавина" гэсэн юм.
Сэтгэгдэл (1)