Улаанбаатар хотын гудамж, талбайг орчин үеийн шинэ технологи бүхий лед гэрлээр чимэхээр нийслэлийн Засаг даргын Тамгын газар, олон улсад нэр хүндтэй “Philips” компани болон Монголын “Синтино лайтинг” компанитай хамтран ажиллаж байгаа. Уг ажлын хүрээнд хотын төвийн хуучин гэрэлтүүлгийг сольж эхэлжээ.Энэ хүрээнд Төрийн ордон, ДБЭТ, Соёлын төв өргөө, НЗДТГ, Монголын хүүхдийн ордон орчмын гудамж, талбайд чимэглэлийн гэрэлтүүлэг тавьж байгаа юм байна.
Чингисийн талбайн 22 гэрэлтүүлгийг гурван тэрбум төгрөгөөр солихоор болсон бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрынхантай гэрээ байгуулсны үндсэн дээр “Синтино лайтинг” компани энэ ажлыг гүйцэтгэж байгаа аж. Энэ долоо хоногт ажлаа бүрэн дуусаж, ашиглалтад хүлээлгэн өгөх гэнэ.




















































Сэтгэгдэл (1)