
Монголын ард түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Монгол кино” нэгтгэл уналтад орсон талаар мэргэжилтнүүд нь ярьдаг. Тус байгууллагын захирал Ж.Солонго үйлдвэрийн эзэмшил газрыг барилгын компаниудтай наймаалцах болсныг ахмад уран бүтээлчид нь эсэргүүцэж бүр “Монгол кино” ахмадын зөвлөлийн төрийн бус байгууллагыг хүртэл байгуулаад байсан. Энэ асуудал даамжирсаар эцэстээ шүүх, цагдаа дээрээ ч тулсан. Тэгвэл маргааш Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Кино нэгтгэлийн ахмадын хорооны дарга Д.Цэнддорж, кино найруулагч Х.Дамдин нар Ж.Солонготой шүүхэдсэн тайлангаа сэтгүүлчдэд тайлагнах юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/