
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан маргааш 14.00 цагт Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Нийслэл, дүүргүүдийн эрүүл, аюулгүй байдлын индексийн үзүүлэлт, Нийслэлийн гэр хорооллын амьдрах орчны газрын зураглалыг иргэдийн оролцоотой гаргах үйл ажиллагааны үр дүнгийн талаар хэлэлцэнэ.