
Гэтэл уг асуудал дахин хөндөгдөж дээрх 14 компанийг Засгийн газраар хэлэлцэж эхэлсэн байна. МИАТ-ыг хувьчлахыг Засгийн газрын хурлаар дэмжвэл УИХ-аар оруулан хэлэлцүүлэх юм байна. Хэрэв хувьчилбал 49 хувийг хувьчилж, 51 хувийг төр мэдэлдээ авах аж.
Энэ нь үндэсний компаниуд болон хувийн хэвшлийг дэмжих бодлогын хүрээнд хийгдэж байгаа ажил гэж ТӨХ-ын дарга Д.Цогтбаатар хэллээ.
МИАТ компани нь ИНЕГ-ын засварын төвийг жилийн 300 сая төгрөгийн төлбөртэйгээр түрээслэдэг байна. Гэтэл тус компани түрээсийн төлбөрөө төлж чадалгүй явсаар одоо 4.5 тэрбум төгрөгийн өрөнд ороод байгаа аж. Энэ өрийг шийдвэрлэх зорилгоор ИНЕГ-ын засварын төвийг МИАТ-д шилжүүлэх тогтоолыг төрийн өмчийн хорооноос гаргаж Засгийн газарт хүргүүлжээ. Хэрвээ МИАТ хувьчлагдвал 4.5 тэрбум төгрөгийн өрийн асуудал шийдэгдэх юм байна. Бусад 13 компанийн нэрсийг УИХ-ын хэлэлцсэний дараа олон нийтэд зарлах аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)