Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газраас “Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2013” үзэсгэлэн худалдааг өнөөдрөөс эхлэн энэ сарын 21-нийг дуустал “Мишээл экспо” төвд зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаанд нийслэлд арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 100 гаруй аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг худалдах юм. Үзэсгэлэн худалдааг зохион байгуулснаар үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан нэг дороос өргөн сонголттойгоор худалдаа хийх боломж олгож байгаа аж.




















































Сэтгэгдэл (2)