
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Ажлаа танилцуулах нээлттэй хаалганы өдөр”-ийг энэ 18-нд буюу маргааш 10.00-14.00 цагийн хооронд Хангарьд ордны нэгдүгээр давхарт зохион байгуулахаар боллоо. Энэ үеэр хэлтсүүд энэ онд хийсэн томоохон ажлуудын талаар мэдээлэл өгч, иргэдэд нээлттэй үйлчлэх юм. Мөн нээлттэй хаалганы өдрөөр иргэн худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгох журам, “Ахмадын орон сууц” хөтөлбөр гэх мэт хотын үйлчилгээтэй холбоотой олон асуултдаа хариулт авах боломжтой юм байна.
Т.Энхэлээ