Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Р.Ганхуяг: “Морин хуур цогцолбор” Монгол Улсын нэрийн хуудас болно

2013-10-17
0
ЖИРГЭХ
Аливаа улс үндэстэнд өөр өөрийн бахархах зүйлс, нэрийн хуудас болсон билэг тэмдэг байдаг.  АНУ-ыг Нью-Йорк хотын Эрх чөлөөний хөшөөгүйгээр, Францыг Парис хотын Эйфелийн цамхаггүйгээр, Японыг Токио хотын Тэнгэрийн мод цамхаггүйгээр төсөөлөхийн аргагүй.
thumb.phpАливаа улс үндэстэнд өөр өөрийн бахархах зүйлс, нэрийн хуудас болсон билэг тэмдэг байдаг.  АНУ-ыг Нью-Йорк хотын Эрх чөлөөний хөшөөгүйгээр, Францыг Парис хотын Эйфелийн цамхаггүйгээр, Японыг Токио хотын Тэнгэрийн мод цамхаггүйгээр төсөөлөхийн аргагүй. Тун удахгүй Төв азийн цээжнээ, Монголын Улсын нийслэл Улаанбаатар хотноо Морин Хуур Цогцолбор сүндэрлэн босох гэж байна. Энэхүү өндөр цамхагийг цогцлоон барих төслийг ажил хэрэг болгохоор зорьж буй “Морин Хуур Цогцолбор” төслийн хэрэгжүүлэгч,“Морин Хуур Тауэр”ХХК-ийн ерөнхий захирал Рэнцэндоржийн Ганхуягтай ярилцлаа.

 -Сайн байна уу, та? “Морин хуур цогцолбор” төслийнхөө талаар товч танилцуулна уу?

Уртын дуу, хөөмий, морин хуур гурав бол монголчуудын эртнээс уламжлагдаж ирсэн соёлын гайхамшигт өв их эрдэнэ юм. Иймээс үндэсний өлзий билэг, өрнөн дэгжихүйн хийморь болсон морин хуур хөгжмийг монгол үндэсний бахархал болгон мөнхжүүлэх, дэлхий нийтэд сурталчлан таниулах зорилгоор морин хуур хөгжмийн зэмсэгийн хэлбэртэй, 300 гаруй метр өндөр цогцолбор барих төслийг “Морин хуур тауэр” ХХК хэрэгжүүлж байна. Монгол соёлын молор эрдэнэ Морин хуур цогцолбор сүндэрлэн боссоноор дэлхийн орчин үеийн өндөр барилгуудын тоонд багтаж, Монгол орны нэрийн хуудас, бахархал болох төдийгүй, үндэсний өв соёлоо хүндэтгэн дээдлэх соёлын их өргөө болох юм.

-Морин хуурын хэлбэртэй өндөр барилга гэхээр их сонирхолтой санагдаж байна. Барилгын онцлог болоод билэгдлийн талаар ярьж өгнө үү?

Хэлбэр дүрс, утга агуулга, түүх соёлын хувьд морин хуур хөгжим үнэхээр хосгүй, дахин давтагдашгүй оюуны бүтээл. Морин хуур цогцолбор орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилтыг түүх соёлын өв уламжлалтай хослуулсан, дэлхийн барилгын түүхэнд шинэ өнгө аяс нэмсэн уран цамхаг байгаасай гэж билэгдэж байна. Морин хуур цогцолбор өндрийн хэмжээгээрээ Эрх чөлөөний хөшөөнөөс гурав дахин том, Эйфелийн цамхагтай эн зэрэгцэх гэдгээрээ бас онцлогтой.

-Морин хуур цогцолборын бүтэц, байгууламжийн талаар сонирхуулна уу?

Товчхон тайлбарлахад цогцолбор маань 90 гаруй мянган м.кв талбайтай бөгөөд Морин хуурын толгойн хэсэг, дээд доод чих, иш, цар, суурь, гадаад талбай гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Хуурын толгойн хэсэгтээ шүншигтэй, чихний хэсэгт алсыг харах битүү шилэн тавцан, ишний хэсэгт мөнгөн аяга хэлбэртэй ресторан байхаар зураг төслөө баталсан. Харин царын хэсэг 30 давхар бөгөөд гадна ханыг төгсгөлгүй үргэлжлэх түмэн наст хээгээр чимэх юм. Суурь хэсэгт автомашины битүү зогсоолыг бий болгоно. Гадаад талбайд амарч зугаалах таатай орчинг бүрдүүлж, түүх соёлын дурсгалын олон сайхан дурсгал бүтээлээр чимэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ мэтээр монгол уламжлал, соёл, зан заншил дээр тулгуурлан Монголын онцлогийг илэрхийлсэн бүтээн байгуулалтыг хийхээр зорьж байна.

thumb.php-Дотоод тохижилт, үйлчилгээний тухай дэлгэрэнгүй ярьж өгнө үү?

Цар буюу морин хуурын их биеийн үндсэн хэсэг 30 давхар. Дээд гурван давхарт Ёслол хүндэтгэлийн өргөө, Төрт ёсны музей, Их хаадын болон Ерөнхийлөгчийн номын сан, Дэлхийн музей, Уран зургийн галерей, Монгол туургатны генетикийн төв, Одон орон судлалын төв, Археологи, антропологийн төв, Монгол гэрийн музей, Монгол бичгийн өргөө, Монголын их хөлгөн туульс, хөгжмийн зэмсгийн өргөө, Хурим ёслолын өргөө зэрэг олон танхимуудтай байхаар төлөвлөж байна. Бусад давхаруудад олон улсын өндөр зэрэглэлийн хүлээн авалтын танхим, албан байгууллага, компани, орчин үеийн үйлчилгээний төв, зочид буудал, ресторан, үзэсгэлэн, бэлэг дурсгалын дэлгүүр байршина. Сонирхуулж хэлэхэд, нэгдүгээр давхарт Молор эрдэнийн морин хуур шүтээн хөшөөг босгохоос гадна Морин хуур чуулгын орчин үеийн концертийн танхим, Морин хуурын түүхийн музей байгуулах юм.

-Морин хуур цогцолбор хэзээ, хаанас баригдах вэ?

Морин хуур цогцолбор Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт баригдана. Төсөл маань 2013 оноос 2017 оны хооронд хэрэгжинэ.

-Төсөл ямар шатандаа явж байгааг манай уншигчдад мэдээлнэ үү?

Батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ онд эхлүүлсэн төслийн эхний бэлтгэл ажил дуусч байна. Одоо барилгын зургийн олон улсын тендер шалгаруулах ажлыг эхлүүлэхээр холбогдох бичиг баримтын бүрдлийг боловсруулж байна.

-Энэ төслийг санаачлагч болон хэрэгжүүлэгч компанийн тухай асуумаар байна?

Энэ төслийг Цонжинболдог дахь Чингис хааны морьт хөшөөний эх загвар, Их Майдар цогцолборын зураг төслийг зохиосон Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, зураач Д.Эрдэмбилэг гуай санаачилсан. Одоо төслийн хэрэгжүүлэгчээр “Морин Хуур Тауэр” ХХК ажиллаж байна.

-Ийм том бүтээн байгуулалтыг хийхэд нарийн тооцоо, цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэрэгтэй байх. Нийт хэр хэмжээний төсөв хөрөнгө шаардагдах вэ?

Мэдээж тэгэлгүй яахав. Бид төслөө олон улсын жишгийн дагуу судалгаа шинжилгээ, техник эдийн засгийн үндэслэл, архитектор зураг төслийг нарийн боловсруулж, шат дараалсан байдлаар хэрэгжүүлнэ. Урьдчилсан тооцоогоор нийт 300 сая орчим ам.долларын санхүүжилт шаардагдаж байна. Гарааны хөрөнгө оруулалтыг бид өөрсдөө гаргана. Цаашдаа санхүүгийн байгууллагууд болон хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах болно.

-Төр, засгийн зүгээс хэрхэн дэмжин ажиллаж байгаа вэ?


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар морин хуур хөгжмийг төрийн ивээлд авч, монгол түмнийг морин хуураа дээдлэн хайрлаж явах зарлиг болгосон байдаг. Бид Морин хуур цогцолбор төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлан танилцуулсан. Ерөнхийлөгчийн зүгээс тааламжтай хүлээн авч, дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Мөн Монгол Улсын Засгийн газар болон Улаанбаатар хотын захиргаатай хамтран ажиллах санал солилцож байна.

thumb.php-Энэ цогцолбор ашиглалтанд орсноор Монголын эдийн засаг, аялал жуулчлалд ямар хувь нэмэртэй вэ?

Юмны эхлэлийг тавих хамгийн чухал байдаг. Мэдээж хувь нэмэртэй. Монгол үндэсний өв уламжлалыг үзэж сонирхох гадаадын жуулчдын тоо нэмэгдсэнээр Монголын эдийн засагт зохих хувь нэмэр оруулж, аялал жуулчлалын салбарт томоохон хөрөнгө оруулалт бий болно гэж тооцоолсон. Урьдчилсан тооцоогоор 500 гаруй ажлын байр шинээр бий болно. Хамгийн гол нь олон улсын барилгын стандартын шаардлага хангасан томоохон бүтээн байгуулалтыг байгуулж чадсанаар монголын залуу үеийнхэн бахархах нэгэн өргөөтэй болж, Монгол орны содон дүр төрх гадаад улс орны сонорт хүрнэ.

-Монголд баригдаж байгаагүй томоохон бүтээн байгуулалт хийж байгаа учраас гадаад дотоодын мэргэжлийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?


Морин хуур цогцолбор нь Монголын өв соёл, бахархалын томоохон байгууламжуудыг нэг дор нэгтгэсэн цогцолбор болох тул төр засгийн дэмжлэг, гадаад дотоодын хөрөнгө оруулалт, олон улсын мэргэшсэн байгууллагууд, Монголын туршлагатай зөвлөх мэргэжилтнүүд, түүх соёлын чиглэлийн эрдэмтэн мэргэд, ард түмний хамтын оролцоо, дэмжлэг ихээхэн чухал юм. Бид гадаад дотоодын олон байгууллага, хамт олонтой хамтран ажиллаж, туршлага солилцдог. “Өндөр барилга, хотын байгууламжийн зөвлөл” (CTBUH) хэмээх олон улсын мэргэжлийн байгууллагад “Морин Хуур Тауэр” ХХК албан ёсны гишүүнээр элсээд хоёр жил болсон. Тус байгууллагын албан ёсны төлөөлөгч Улаанбаатар хотноо энэ оны 10-р сарын 18-нд болох “Construction Mongolia” олон улсын үзэсгэлэнд манай урилгаар ирж оролцох гэж байгаа бөгөөд цаашид Морин хуур цогцолбортой хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцээр хийнэ.

-Ярилцлага маань өндөрлөж байна. Та уншигчдад хандан үг хэлнэ үү.

Зон олон хуран чуулсан Морин хуурын сайхан орд өргөө босноо. Ирээдүйн төлөө хамтдаан бүтээн байгуулагч байж, хамтдаан түүхээн бүтээцгээе.
24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Amaraa (202.179.7.6)
    Naizdaa undur amjilt khusie.
    2014 оны 02 сарын 26 | Хариулах
  • bi (218.51.185.109)
    amjilt husie!
    2014 оны 01 сарын 22 | Хариулах
  • Дуяа (103.9.88.52)
    Vniheer l barij duuswal Mongoliin uw ulamjlaliig haruulsan goyo l zvil hiij bgn bn ghde shawa hiigd ehelchvvl yu bhawde ghde hezee barij ehleh bol gdg l hetsvv de iim tom tusul
    2013 оны 11 сарын 10 | Хариулах
  • qwerty (150.7.169.204)
    Kim Jong Un yariltsagand oroo yu?
    2013 оны 10 сарын 17 | Хариулах
  • Unen (110.174.42.47)
    Jenkogiin eeljit hydlaa yaria, tumur zam barisan n haa bn
    2013 оны 10 сарын 17 | Хариулах
  • zochin (27.123.215.218)
    vnen tasarhai
    2013 оны 10 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    1 цаг 41 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    3 цаг 6 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    3 цаг 29 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    5 цаг 56 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    7 цаг 10 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    7 цаг 50 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    8 цаг 4 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    8 цаг 34 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    9 цаг 4 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    23 цаг 34 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК