
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдааныг хотын дарга Э.Бат-Үүл УИХ-ын чуулганд оролцож байгаа учраас хойшиллоо гэж байсан. Тэгвэл хуралдаан 14.30 цагт Хангарьд ордны 14 давхарт эхлэхээр болжээ. Хуралдааныг Д.Баттулга дарга удирдан явуулах юм байна.
Уг хуралдаанаар Нийслэл, дүүргүүдийн эрүүл, аюулгүй байдлын индексийн үзүүлэлт, Нийслэлийн гэр хорооллын амьдрах орчны газрын зураглалыг иргэдийн оролцоотой гаргах үйл ажиллагааны үр дүнгийн талаар хэлэлцэнэ.