Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Солонгыг Ц.Оюунгэрэл сайд өмөөрч ”надад их тус болсон” хүн гэсэн

2013-10-17
0
ЖИРГЭХ
    “Монгол кино” үйлдвэрийн ахмад ажилтнууд дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэд бараг жил гаруйн өмнөөс “Монгол кино” нэгтгэлийн дарга Ж.Солонго гэх нөхөр өнөөгийн кино үйлдвэрийг дампууралд оруулж байна гэдгийг хэлж байсан. Мөн Ж.Солонго нь улсын өмчөөр олон жил тоглож байгаа бөгөөд кино үйлдвэрийг ашиглан хууль бусаар олж авсан ашиг их бий.
Untitled-2    “Монгол кино” үйлдвэрийн ахмад ажилтнууд дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэд бараг жил гаруйн өмнөөс “Монгол кино” нэгтгэлийн дарга Ж.Солонго гэх нөхөр өнөөгийн кино үйлдвэрийг дампууралд оруулж байна гэдгийг хэлж байсан. Мөн Ж.Солонго нь улсын өмчөөр олон жил тоглож байгаа бөгөөд кино үйлдвэрийг ашиглан хууль бусаар олж авсан ашиг их бий. Өөрөөр хэлбэл Кино үйлдвэрийн хашаанд боссон орон сууцны компаниудаас тус бүрээс нь 10 байр авах гэрээ хийж, үйлдвэрийн газрыг өгсөн гэх мэтээр тайлбарлаж байв.Тиймээс ч хууль хяналтын байгууллагаар Ж.Солонгыг шалгуулна гэдгээ мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр Ж.Солонгын хэргийг шүүх цагдаагийнхан шийдвэрлэж өгөхгүй, хууль бус үйлдлийг нь үл тоомсорлож байна хэмээн ярьсан юм. Ингээд Кино нэгтгэлийн ахмадын хорооны дарга Д.Цэнддоржтой асуудлын хүрээнд ярилцлаа.

-Ж.Солонгыг шалгуулах асуудал юу болсон бэ?

Ж.Солонгыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан  боловч АТГ-аас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх шалтгаанаар Нийслэлийн Прокурорт шилжүүлсэн. Нийслэлийн Прокуророос мөн АТГ-ын шийдвэрийг зөв гэж дүгнээд  энэ хэргийг шалгахгүй гэсэн. Тиймээс Төрийн өндөрлөгүүд болоод Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Монгол Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, ТӨХ-ын дарга Д.Цогтбаатар нарт ил захидал, албан бичиг илгээсэн. Ингээд эдгээр хүмүүсээс дахин шалгана гэсэн хариуг өгсөн. Гэвч Нийслэлийн прокурор болоод ЦЕГ-т шалгахгүй байгаа. Тэд АТГ-аас хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн учир шалгахгүй гэдгийг хэлсэн.

-Төрийн өндөрлөгүүдээс хариу илгээсэн үү?

-Хэнээс нь ч хариу байхгүй байна.

-Яагаад хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд байгаа юм бол?

-Шударга шүүх байхгүй байна. Шүүх бол хамаатан садны л тогтолцоо болж. Жирийн нэг хүн өөрийн гомдол саналаа хэлээд шүүхдээд ялаад гарч байсан удаа тун цөөхөн. Дандаа л хөрөнгө мөнгө, хэргэм  зэрэгтэй хүний талд хэрэг шийдэгддэг. Шүүхийнхний “ам нь үнэн, ажил нь хуйвалдаан” л байна. Ж.Солонго “та нар хэчнээн яваад ч надаас юм олж долоохгүй. Хэн ч намайг дийлж чадахгүй” гэж бидэнд хэлж байсан. Энэ бол цаанаа ар талтай, өмгөөлж хамгаалах хүнтэй хүний л хэлэх үг. Захирал Ж.Солонго нь кино урлагийн төлөө юу ч хийгээгүй. Тэр ч байтугай энэ салбарт зориулсан мөнгөнөөс багагүй завшдаг болох нь илэрч байсан. Япон улсад болсон кино өдөрлөгийн үеэр Монголоос оролцсон 10 киноны 69400 ам.долларыг өөрийн дансанд хийсэн байсан нь хүртэл илэрч байсан. Гэвч энэ хэргийг хэрэгсэхгүй болгож хааж байсныг та бүхэн санаж байгаа байх. Ер нь Ж.Солонго нь хуулийн байгууллагад дийлддэггүй хүн.

-ССАЖЯ-нд хандаж үзсэн үү?

-Шалгаад өгөөч гэж олон удаа хэлсэн. Шалгаж өгөхгүй өдий хүрсэн. Ц.Оюунгэрэл сайд өмөөрөх тийшээгээ ярьж байна лээ. Надад их тус болсон хүн дээ гэж ярьж байна гэсэн.

-Ж.Солонгын тухайд кино найруулагч биш гэсэн үү?

-Дээхийн үед наймаа хийдэг байсан. Гэтэл Монголын төр ийм хүнд кино үйлдвэрийг өгсөний гайгаар наймааны “Монгол кино” нэгтгэл уналтанд ороод байна. Ж.Солонгыг би бол кино судлаач гэж мэддэгээс кино найруулагч гэж мэдэхгүй. Түүнд хийсэн кино ч гэж байхгүй. Дандаа хүнээр хийлгэдэг.

-"Монгол кино" нэгтгэлд тулгамдаж байгаа зарим нэг асуудлаас дурдаач?

-"Монгол кино" нэгтгэл жилдээ 40,50 нэр төрлийн 200-гаад бүлэг баримт кино, 24 кино мэдээ гэж хийдэг байсан. Тэр нь явсаар байгаад сард 12 мэдээ хийдэг болсон. Энэ мэдээ маань улс оронд болж буй чухал үйл явдлыг авч хадгалдаг. Гэтэл сүүлийн жил хийж байгаа кино мэдээ бол үнэхээр улс орны хөгжил, түүхийг бичиж чадахгүй болсон. Нэг мэдээ бол 10 минут буюу 300 метр байдаг. Гэтэл 300 метр зүйл улсад хүлээлгэж өгөх ёстой байтал хоёр мэдээ л хийдэг болсон. Ингэж стандартыг байхгүй болгосон хэрнээ улсаас жилд 120 сая төгрөг авдаг. Нэг мэдээ хийхэд 10 сая төгрөг зарцуулж байгаа хэрэг. Хөдөө гадаа явахаа ч больж нийслэлд болж байгаа аар саархан үйл явдлаар аргацааж байгаа. 2010, 2011 онд Соёлын яам, Урлагийн ажилтны холбооны кино нийгэмлэг, МУ-ын түүхийн хүрээлэнгээс энэ кино бүтээлүүдийг үзэж ямар болж байгаа талаар дээшээ мэдээлэл өгч байсан. Гэвч одоо энэ бүхэн байхгүй болсон. Саяхан Ц.Оюунгэрэл сайдтай уулзахад энэ бүх дутагдлыг хэлсэн. Гэвч одоо хүртэл яам тодорхой арга хэмжээ аваагүй. Сайд маань одоо "Батаар"-тай хөөцөлдөж байгаад аваад ирлээ. Одоо бол жаахан соёл урлагруугаа ормоор байх юм.  Ер нь өнөөдөр "Монголд худалч хулгайч нь хойморт гарчихсан үнэнч шударга нь үүдэнд оччихсон" цаг болсон юм уу даа. Уг нь Ардчилал ингэж эхлээгүй шүү дээ.

-Одоогоор та бүхнээс юу шаардаж байгаа вэ?

-Нэгдүгээрт харьяаллыг өөрчилж ТӨХ-нд биш Соёлын яаманд өгөөч. Хоёрдугаарт, хүүхдийн кино студи болоод баримт кино студийг тусад нь бий болгож өгөөч ээ. Дөрөвдүгээрт, "Монгол кино" нэгтгэлийн даргыг сонгохдоо кино урлагийн зөвлөл, ахмадуудын саналыг хүлээж аваачээ гэсэн асуудлуудыг өргөн барьсан байгаа. Үүнийг дариухан шийдэж өгөөч ээ.

Ерөнхийлөгч, Их хурал маань ч солигдож байна. Гэтэл нэг дарга л 16 жил яг тэр албаа хашаад байдаг. Монгол кино өөдөлсөн ч юм алга. Муухан компанийн жорлон шиг л юм байж байна. Монгол Улсын засгийн газрын тогтоол гараад Кино урлагийн дээд сургуулийг СУИС-д нэгтэг гэсэн. Гэтэл энэ хооронд Ж.Солонго ТӨХ-оогоор гүйж байгаад КУДС-ийн 49 хувийг хувьчлаад авсан байж байгаа. Энэ ямар учиртай юм бол. Үүнийг шийдэж өгөөч гэж удирдлагуудаас хүсч байна.

-49, 51-ээр хувьчилчихсан гэсэн шүү дээ. Тэгвэл өмнө нь статус нь ямар байсан бэ?
-Өмнө нь улсын сургууль байсан. Төрийн мэдлийн КУДС байсан. Гэтэл 49 хувь нь Ж.Солонгын мэдэлд очсон. Уг нь 2011 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Засгийн газрын 13 дугаар тогтоол гараад сургуулиудыг нэгтгэж эхэлсэн. Соёлын дээд сургууль, ДУДС, КУДС, РТДС-ийг СУИС-д нэгтэх гээд тогтоол гаргасан. Нэгтгэх хугацааг долдугаар сарын 1-нээс эхэлнэ гэсэн ч зургаадугаар сарын 10 гэхэд Ж.Солонго ТӨХ-оос шийдвэр гаргуулж 49 хувийг хувьчлаад авсан. Засгийн газар нь тогтоол гаргачихаад байхад ингэсэн нь ТӨХ дүрэм зөрчсөн явдал байсан. ТӨХ-нд тухайн үед Сугар, ТӨХ-ны удирдах зөвлөлд эхнэр нь байсан байгаа юм.

-Ж.Солонгын зүгээс ажилчидаа дарамталдаг гэлээ. Ямар дарамтыг үзүүлдэг юм бол?

-Байнга дарамталдаг. Цалин мөнгийг нь өгдөггүй. Айлгаж сүрдүүлдэг. Тэгээд өөрийнх үгээр явах хүмүүсээр багаа бүрдүүлдэг. Жинхэнэ сургууль төгссөн залуу уран бүтээлч, бидний мэтийн уран бүтээлчдээс зугтаж байдаг.

-Ж.Солонгын эхнэр ЗГХЭГ-ын орлогч дарга хийж байсан байх аа?
-Ж.Солонгын эхнэр ЗГХЭГ-ын орлогч дарга байж байгаад албан тушаалаасаа огцорсон байгаа. Гэвч заргалдаж байгаа хэдхэн хоногийн өмнө ажилдаа эргэж орсон гэж хэвлэлд ярилцлага өгсөн байсан. Мөн ТӨХ-ний удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Түүнчлэн Сэр-од гэж ТӨХ-ий хяналт шалгах газрын дарга байдаг. Тэрний эхнэр “Монгол кино” нэгтгэлийн санхүүгийн  нягтлан. Цаашлаад шүүхийн Ерөхий зөвлөлийн дарга хүргэн нь. Ийм л садан төрлүүдийн сүлжээнээс болж энэ хэрэг шийдэгдэхгүй байна.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (202.21.106.170)
    J solongo metiin luivarchdiig zailuulah heregt
    2013 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.26.194.15)
    demberel,solongooosoo salj chadahgui bol AN hereg alga
    2013 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.21.106.168)
    j.Solongo bol jinhene mongo idegch
    2013 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.21.106.102)
    Ene huuliinhaniig yaltaa ch bilee bnga hani hamsaatnaaraa hureellee togtoochih yumaa
    2013 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (203.169.54.82)
    Угаасаа энэ Ж.Солонго гэж нөхрийг мэдэх хүмүүс нь мэднэ шдээ. Жинхэнэ зэвүүн гар даа
    2013 оны 10 сарын 17 | Хариулах
  • зочин (202.170.66.194)
    Энэ яасан дуусдаггүй хэрүүл бэ. Бодвол энэ хэдэн хөгшид нь хуваарилалтын гадна үлдчээд л ингээд бахираад байгаа байх даа.
    2013 оны 10 сарын 17 | Хариулах
  • хөөрхий монгол (202.72.247.249)
    оюунгэрэл сайдыг овоо шударга хүн юм боловуу гэсэн хэцүү д юмБАЙНА.ГЭХДЭЭ ҮНЭН БОЛ.ЭНЭ МОНГОЛ УЛС ЧИНЬ ТӨРИЙН БИШ ТӨРЛИЙН АЛБА БОЛООД УДАЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ АРДЧИЛАЛЫНХААН АРДЧИЛААЧЭЭ
    2013 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (182.160.36.7)
    аймшигтай луйварчин.эгчийнх нь ах лүндэндорж согтуугаар хүн дайрч алчихаад одоо ерөнхийлөгчийн зөвлөх болсон гээ биз дээ
    2013 оны 10 сарын 17 | Хариулах
  • zochin (103.26.194.20)
    OYungerel dandaa buruu taliig omgoolj bhiim.huviin erh ashgaas ulsiinh l iluu bmaar yum .hereg hsen nisehiin zahirluuiig omgoolj bsan. hen ch medehgui orsiin hoshoo bosgono ch gh shig .... hereggui bzdee.
    2013 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (203.194.113.54)
    haa gazar iim bh yumdooo
    2013 оны 10 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    1 цаг 39 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    3 цаг 4 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    3 цаг 27 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    5 цаг 53 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    7 цаг 8 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    7 цаг 48 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    8 цаг 2 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    8 цаг 32 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    9 цаг 2 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    23 цаг 32 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК