зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Капитал” банкны удирдлагууд ажилчдаараа бизнес хийхээр шийдсэн үү?

2013-10-18
0
ЖИРГЭХ
    “Капитал” банкийг тойрсон элдэв маргаан хүрээгээ тэлсээр байна. Олон арван ажилчдаа хохироож байгаа “Капитал” банкны удирдлагуудын хүнд суртлыг мэдэх хүмүүс байгаа ч амаа жимийж, чихээ тагалж, нүдээ анисаар өдийг хүрсэн. Гэвч энэ байгууллагын зөрчлүүд нэг нэгээрээ илэрвэл тэдний булхайг нийтэд илчлэх хүмүүс ч гарч ирсээр байхыг үгүйсгэхгүй юм.
32c9dd4b64dbfc0bbig    “Капитал” банкийг тойрсон элдэв маргаан хүрээгээ тэлсээр байна. Олон арван ажилчдаа хохироож байгаа “Капитал” банкны удирдлагуудын хүнд суртлыг мэдэх хүмүүс байгаа ч амаа жимийж, чихээ тагалж, нүдээ анисаар өдийг хүрсэн. Гэвч энэ байгууллагын зөрчлүүд нэг нэгээрээ илэрвэл тэдний булхайг нийтэд илчлэх хүмүүс ч гарч ирсээр байхыг үгүйсгэхгүй юм.

Байрны зээлд хамрагдсан ажилчид нь өдгөө гэр оронгүй болох дээрээ тулжээ
“Капитал” банкны удирдлагууд гэв гэнэт л ажилчдаа мэдэрч ойлгож чаддаг хүмүүс болж  нийгмийнх нь  асуудлыг шийдэх нэрийдлээр 80 гаруй хүнд хөнгөлөлттэй зээлээр орон сууц өгсөн гэдэг.  Гэвч  жилийн дараагаас ажилчдаараа дамжуулж бизнес хийхээр улайрч эхэлсэн байгаа юм.  Учир нь  ам.метрийг сая 350 мянган төгрөгөөр тооцож орон сууцны зээлд хамруулсан хэрнээ  жилийн дараа  ажилчдынхаа барилгын компанитай байгуулсан гэрээг дур мэдэн цуцалж, орон сууцаа ам.метрийг нь 1.8 сая төгрөгөөр бодож худалдаж ав гэж шаарджээ. Үүнийг сонссон ямар ч иргэн гомдол мэдүүлэх нь аргагүй шүү дээ. Гэтэл гомдол мэдүүлсэн хүмүүсийг эхнээс нь халж улмаар янз бүрээр дарамт шахалт өгсөн байгаа юм.  Хэдийгээр тухайн иргэн банкинд ажиллаж байгаад хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авсан ч гэсэн захиалгын гэрээг өөрийн нэр дээр хийсэн. Тиймээс ч байрны гэрчилгээ нь  иргэний нэр дээр гарах нь ойлгомжтой. Гэрээнийхээ дагуу ч ажилчид мөнгөө төлсөөр ирсэн. Гэвч банкны удирдлагууд ажилчдынхаа өмчид халдсан ийм увайгүй үйлдэл гаргаж болох уу?

Халсан, халагдсан ажилчдаа дарамталж эхэлсэн байна
"Ажилчныхаа цахилгааныг салгаж сар тоггүй байлгажээ" Банкны удирдлагууд янз бүрийн аргаар зээлдэгч иргэдийг дарамтанд оруулж эхэллээ. Тодруулбал,  “Капитал” банкинд ажиллаж байгаад 2013 оны хоёрдугаар сард ажлаасаа гарсан Т.Ганчимэг гэх бүсгүй ажлаасаа гарахдаа орон сууцны зээлээ харилцагчийн нөхцөл рүү шилжүүлье, зөрүү мөнгө авна гэж байсныг нь өгье гэж хэлсэн байгаа юм. Улмаар зээлийн гэрээнд тусгагдсанаар бол ам.метр тутам дээр 150 мянган төгрөг нэмэгдсэн байсныг нь ч өгье гэдгээ хэлж нийтдээ 10 орчим сая төгрөг бэлнээр өгөөд, ажлаас гарсан өдрөөсөө эхлээд харилцагчийн нөхцөл рүү шилжих хүсэлтээ удаа дараа гүйцэтгэх захирал А.Ариунболд, зээлийн газрын захирал С.Дэлгэрцэцэг, тусгай активын мэргэжилтэн н.Баяраа нарт бичгээр өгсөн байдаг. Гэвч тун удалгүй удирдлагууд нь "ажлын тав хоногт багтааж байрнаасаа гар, наад орон сууц чинь манай өмч, тиймээс чөлөөл" гэсэн утгатай албан бичиг ирүүлсэн гэж байгаа. Ингээд төд удалгүй байрыг хариуцаж буй компанитай үгсэн хуйвалдаж цахилгааныг нь тасалж сар гаруй тоггүй байлгасан байдаг.   Ингээд хохирогч эмэгтэй   барилгын компанид нь болон “Капитал” банкинд  яаралтай цахилгаан залгаж өгөхийг шаардсан ч огт авч хэлэлцээгүй аж.  Тэгэхээр нь  мэргэжлийн хяналтын бай­гуул­лагад мэдэгдэж шалгуулахад Улсын комисс хүлээж аваагүй, оршин суугчийн цахилгааныг дур мэдэн тасалсан гэж үзэж тухайн барилгын компанид тодорхой хэмжээний акт тавьж, яаралтай тогийг нь залгаж өгчээ.

"Хэсэг хүмүүс явуулж хаалгыг нь эвдүүлэв" Харин хэдхэн хоногийн өмнө тус банкны С989 дүгээр салбар хариуцсан захирлаар ажиллаж байсан Г.Ойдовын гэр рүү дайрч, гэрийнх нь хаалгыг эвдсэн. Ингэхдээ банкны удирдлагууд хамгаалалтын ажилчдынхаа хамтаар дайрч, ийн хүч хэрэглэсэн байгаа юм. Тусгай активын албаны мэргэжилтэн Баяраа, төв салбарын захирал Б.Мөнхзул нараар ахлуулсан 5-6 хүн ирж, бусдын өмчид халдаж хаалга цоожийг нь эвдэлсэн байгаа юм.
Харин тэд энэ үйлдлээ “Банкны удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгавар. Цоожны чинь голыг солино. Одоо чи байраа суллаж өг. Наадах чинь банкны зүгээс ажилчиддаа өгсөн орон сууц. Чи ажлаас гарсан учраас одоо авна” хэмээн тайлбарласан байдаг.  Энэ үеэр хохирогч цагдаа дуудаж. Цагдаа нар ирээд Прокурорын зөвшөөрөлгүй бусдын өмчид хууль бусаар халдлаа хэмээн зарим шаардлагыг тавьжээ.

“Капитал” банкны зүгээс үнэхээр хууль бус үйлдэл хийгээгүй бол албан ёсоор мэдэгдэж, хуулийн хүрээнд шийдэх ёстой. Гэвч өөрсдөө ийн дураарай авирлаж байгаа нь цаанаа өөр санаа зорилготойг илтгэж байгаа юм.

Жирэмсэн эмэгтэйг ажлаас нь халж байрыг нь хурааж авчээ
Одоогоор эхнээсээ хэл амгүйхэн байраа өгчихсөн, эсвэл зөрүү мөнгийг нэмээд банкинд тушаачихсан хүмүүс ч байгаа аж. Тухайлбал, Цэвэлмаа гэх эмэгтэйг жирэмсэн боллоо гэж ажлаас нь халсан төдийгүй байрыг нь хурааж авсан гэдгийг эх сурвалжууд баталж байгаа.

Банкны удирдлагууд “ТУЗ”-өөсөө зөвшөөрөл аваагүй зээл олгосон” гэв
Капитал банкны удирдлагууд “Банк их хэмжээний зээл олгосон байна. Их хэмжээний зээл олгохдоо компанийн тухай хуульд заасан ТУЗ-өөс зөвшөөрөл авах ёстой. Зөвшөөрөл аваагүй учраас гэрээг хүчингүй болгосон.  Тэгээд ч тэр үед ажилласан жил нь хүрээгүй хүмүүс олон байсан. Тийм учраас буцааж авч байгаа юм” гэсэн тайлбар хийсэн байдаг. Энэ одоо юу гэсэн үг вэ?. Банкны удирдлагууд өөрсдийн буруутай үйлдлээ засахын тулд ажилчдаа золиосолж байгаа хэрэг үү?

Харин халсан ажилчиддаа   орон сууцны үнэ өссөн,  их хэмжээний орон сууцны зээл олгосон нь Монголбанкны зохистой харьцаа алдагдсан гэж тайлбарласан байдаг.

“Капитал”-ын удирдлагууд Монгол банкны шалгалтаас айж орон сууцны зээл олгосон гэж хохирогчид үзэж байна

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Капитал” банк “Шинэ дэлхий, “Би Энд Си”, “Катринг” гэсэн гурван компанид барилгын санхүүжилтийн зээл олгосон байдаг аж.  Тухайн үед барилгын компаниуд нь зээлээ аваад, барилгаа бариад явж байсан ч санхүүжилт нь багассан байгаа юм.

Улмаар  зээлээ эргэж төлж чадахгүй, хугацаа хэтрээд, чанаргүй болоод ирж байхад нь  Монгол банкнаас “Капитал” банкинд шалгалт хийхээр болжээ. Тиймээс их хэмжээний зээл чанаргүйдээд ирэхээр банкны зохистой харилцаа алдагдана  гэдгийг тооцоолж асуудлыг аргалахын тулд ажилчдаараа бамбай хийжээ. Барилгын зээлээ орон сууцны зээл болгож хувиргах арга зохиосон нь энэ. Тиймдээ ч байрны зээл авах сонирхолтой бүх хүнийг хамруулж, тэр ч битгий хэл дөнгөж ажилд ороод 2-3 сар болсон хүнд хүртэл боломж олгосон нь ийм учиртай байсан аж. Энэ бүхэн зээл авсан ажилчдын бичиг баримтаа бүрдүүлсэн байдлаас тов тодорхой харагдана гэдгийг хохирчихоод байгаа хүмүүс хэлж байна.

Ийм их зөрчилдөөнтэй асуудлыг тээсэн "Капитал" банкны ажилчдаа хохироож байгаа эл үйлдлийг хуулийн байгууллагынхан анхааралдаа авч иргэдийн гомдлыг дагуу шалгах хэрэгтэй байна. Иргэдийг хохироож, өөрсдийн хүлсээ гүйцэлдүүлэх гэж байгаа эл үйлдлийг нь ч бид эцсээ хүртэл олон нийтэд мэдээлэх болно.

Үргэлжлэл бий.
24tsag.mn





0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Erguu udird***** (202.131.233.82)
    Kapitaliin udirdlaguud ajilchlaa deerelhehiin orondoo ajlaa hiij bgaachee. Gudamjnii ugtei erguu ah duu udirdlaguud
    2014 оны 02 сарын 13 | Хариулах
  • Za (112.72.13.72)
    Ta nart mungu hereg boloo yu Ganaa chi shuuheer ehleed asuudlaa shiidchih chadku sh dee hooson tolgoilchihood
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • ZOCHIN (103.26.194.47)
    ENE BANKRUU YALT CH UGUI HEREG GARAHGUI BOL ZUGLELTGUI BANK, BURHAN MIN EE TER HEDEN TSARAI AASH MUUTAI TELLERUUDIIG N EE, HELEH CH UG ALGA DQA
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.131.233.82)
    Denduu gazar... Chadahgui bol boliod chaddag huneer ni bankaa udirduulmaar yum
    2013 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.23.51.4)
    kapital bank bol ugaasaa hamgiin uilchilgee muutai ogoojgui bank
    2013 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.21.106.103)
    ter telleruud ni hurtel oligtoihon ch haritsaanii soylgui
    2013 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.21.106.170)
    Kapitall haan bank bol hamgiin hund surtalt
    2013 оны 10 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    11 цаг 9 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    11 цаг 19 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    11 цаг 58 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    12 цаг 10 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    12 цаг 25 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 33 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    13 цаг 1 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК