
Өчигдөр болсон Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар Улаанбаатар хотын дүүргүүдийн эрүүл аюулгүй байдлын индексийг тогтоосон талаар танилцууллаа. Индексийг нийт 49 үзүүлэлтээр гаргасан байна. Тухайлбал дүүрэг бүрийн гэр бүлийн хүчирхийллийн байдлыг судалж үзэхэд Багахангай дүүрэгт судалгаанд хамрагдсан 1000 эмэгтэй болон хүүхдийн 32,61 хувь нь ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртдөг гэж хариулсан байна.
Энэхүү үзүүлэлтийг цаашид жил бүр уламжлал болгон гаргаж байхаас гадна Улаанбаатар хотыг хөгжүүлэх бодлого төлөвлөлтөд тусгах аж.