
Учир нь газарт иргэдээс жолооны курсууд чанаргүй сургалт явуулж, мөнгө өгсөн хүмүүст үнэмлэх гаргадаг гэсэн санал гомдол ихээр ирдэг байна.
Энэ талаар ШӨХТГ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатар “Монголд жилдээ 500 гаруй хүн авто машины ослоор нас бардаг гэсэн судалгаа гарсан. Нэг үгээр хэлбэл дайны байдалд байгаа гэж хэлж болно. Үүний дийлэнх нь жолоочийн буруугаас болж гарсан осол эзэлдэг. Тиймээс бид Замын цагдаагийн газартай хамтран шалгалт хийхээр болсон” гэжээ.