МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Дээрхийн гэгээнтэн XIV далай ламын Намжил дацангийн Ханаль, Лхаарамба Жадо Ринбүчи манай улсын иргэн болжээ. Тэрээр монголд 1991 оноос хойш 23 удаа залагдан ирж сүсэгтэн олонд ном айлдаж байсан юм байна. Энэ талаар Гандантэгчилэн хийдийн ОНХА-ны дарга С.Даваапүрэв "Буддын шашин Монголд гурван удаа дэлгэрч байсан 2000 жилийн түүхэн уламжлалтай ууган хүндэтгэл соёлын нэг. Энэ соёл цагийн эрхээр доройтож буурсан ч Монголд огт устаагүй. Гагцхүү бурханы шашинд байвал зохих дамжлага, уламжлалын зүйлүүд тасарсан байсныг энэ ламын ачаар сэлбэж сэргээсэн. Энэ үүднээсээ монголчууд бидэнд маш их ач тустай хэмээн үзэж МУ-ын ерөнхийлөгчид болон зохих ёсны хүмүүст МУ-ын иргэн болгож Монголд тогтмол байлгаач, Монголд соёлын рашааныг түгээдэг хүн болгоё гэсэн үүднээс хүсэлт тавьсан юм. Энэ бүхэн биелэлээ олж багш маань МУ-ын иргэн боллоо. Ингэснээр бид бурхан номыг тогтмол хүртэж байх сайхан завшаан бүрдэж байна" гэв.




















































Сэтгэгдэл (5)