
Өнөөдрийн байдлаар Доржийн гудамж буюу Сансарын аюулгүйн тойргоос зүүн тийш Цайз зах хүрэх замын гэрэлтүүлгийг бүрэн асаажээ. Харин Чулуун овооны постноос Өгөөмөр зах хүртэлх замын гэрэлтүүлгийн угсралт бүрэн дууссан Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-иас цахилгааны эх үүсвэрийг нь шийдүүлэхээр хүлээж байна. Мөн Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн уулзвараас 32-ын тойрог хүртэлх гэрэлтүүлгийг ирэх долоо хоногт бүрэн асаахаар төлөвлөжээ. Яармагийн гүүрээс Нисэх хүртэлх замын урд талын зорчих хэсгийн гэрэлтүүлгийг борооны усны шугамын ажил дууссаны дараа хийж энэ сарын 30-нд дуусгах гэрээтэй юм байна. Нийслэлийн өдөр буюу энэ сарын 29-нөөс өмнө Улаанбаатар хотын гэрэлтүүлгийг бүрэн асаах зорилт тавин ажиллаж байна.