
Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны хүрээлэн буй орчин, дэд бүтэц, нийгэм ба хүний хөгжил, эдийн засаг, санхүү, засаглал гэсэн дөрвөн бодлогын хүрээнд 42 үзүүлэлтээр судалгаа хийж, “Эрүүл аюулгүй байдлын индекс”-ийг тогтоожээ.
Индексийг тогтоохдоо нийслэлийн харъяа байгууллагууд, дүүргүүдээс нэгдсэн мэдээлэл авч, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ, Эрүүл, аюулгүй гадна орчныг бүрдүүлсэн эсэх, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эзлэх хувь, үйлдвэрлэлийн осол, гэмтлийн тохиолдлын түвшин зэрэг нарийвчилсан үзүүлэлт бүр дээр анализ хийсэн байна.
Харин үзүүлэлтийн дүнг дүүрэг бүрээр гаргахдаа гурван өнгөөр ялгасан бөгөөд ногоон өнгө хэвийн хэмжээг, шар өнгө дунд, улаан өнгө муу буюу онцгой анхаарах хэрэгтэйг зааж байгаа юм байна. Эрүүл аюулгүй байдлын индексийг харахад Баянзүрх, Багахангай дүүрэг тэргүүнд бичигдсэн байна.
Жич: Нийслэлийн Эрүүл аюулгүй байдлын индексийг дүүрэг бүр дээр тогтоосон түвшинг зургаар танилцуулъя. /Ногоон өнгө- хэвийн, Шар өнгө- дунд, Улаан өнгө-Муу/ илэрхийлнэ.


Т.Энхэлээ