зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нэг монгол хүнд 23 литр архи, пиво оногдож байна

2013-10-18
0
ЖИРГЭХ

    архигүйСөул хотноо Дэлхийн архины хяналтын бодлогын чуулган болж 50 гаруй орны 600 гаруй бодлого боловсруулагчид оролцсон бөгөөд Монгол Улсаас Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг оролцжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зохион байгуулсан энэхүү чуулганы гол зорилго нь дэлхий нийтээр сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж буй архины хэрэглээ, тэр дундаа өсвөр насныхан, залуучууд, охид бүсгүйчүүдийн архины хэрэглээ, архинаас үүдэлтэй гэмт хэрэг, зам тээврийн осол, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх нөлөөлөлтэй тэмцэх тэмцлийг шинэ шатанд гаргах цаг нь болсоныг анхааруулсан байна.

Согтууруулах ундааны хортой хэрэглээнээс үүдэх хор уршиг дан ганц архи уудаг хувь хүн төдийгүй тэдний гэр бүлийн гишүүдийн хөдөлмөрийн бүтээмж буурах, хүчирхийлэлд өртсөн хохирогч нар, архинаас үүдэлтэй осол гэмтэл, тэдгээртэй холбоотой эрүүл мэнд, нийгмийн хамгааллын өртөг зардал гээд нийгмийг бүхэлд нь хамарч эдийн засгийн үлэмж их алдагдлын шалтгаан болж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ тооцоолжээ. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс хүн амьдралынхаа 29 жилийг дунджаар алддаг ба эдийн засгийн хор хохирол нь ДНБ-ний 0.45-5.44 хувьтай тэнцдэг байна.

Өнөөдөр дэлхий дээр нийт нас баралтын шалтгааны гуравдугаарт архи орж байна. Жил бүр 2.5 сая хүн согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотойгоор нас барж, үүнээс 320000 нь 15-29 насныхан байна.

Архины хэрэглээ хөгжингүй орнуудад буурч, харин хөгжиж буй орнуудад эрс нэмэгдэж байгаа нь өндөр хөгжилтэй орнуудаас шахагдаж буй архи үйлдвэрлэгчид хөгжиж буй орнууд руу хүч түрэн орж байгаатай холбоотой юм.

Иймд энэ байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд улс орон бүхэн архины хяналтын тухай хууль тогтоомжийг яаралтай батлах зүй ёсны шаардлага гарч ирээд байна.

Аливаа улс орны архины хяналтын тухай хууль болон бодлогод баримтлах хэд хэдэн зарчмыг энэ чуулганаар батлан гаргалаа. Үүнд: архи худалдан авах болон архи хэрэглэх цэгийн тоог эрс багасгах, архины доод үнийг нэмэгдүүлэх, архин бүтээгдэхүүний бүх төрлийн зар сурталчилгааг хориглох, архи хэрэглэх болон худалдан авах доод насыг нэмэгдүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоход оногдох арга хэмжээг чангатгах асуудал юм.

Монгол улсад байдал ямар байна вэ?

АрхиДЭМБ жилд нэг хүнд ноогдох архи, согтууруулах ундаа 8-9 литр хүрсэн бол тухайн үндэстэн аюулд учирсан хэмээн үздэг. Гэтэл манай улсад жилд нэг хүнд ногдох архи, согтууруулах ундаа 23 литрт хүрч, хэрэглээ буурахгүй, донтогсод нэмэгдэж байгаа нь аюулын харанга дэлдэж байна.

“Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг тогтоох шаталсан судалгаа”-аар архи хэтрүүлэн хэрэглэгчдийн тоо 2005 онд 18.8 хувь байсан бол 2009 онд 27.4 хувь болж 8.6 хувиар нэмэгдсэний дотор эрэгтэйчүүдийн дунд 27.3 хувь байсан бол 39.7 хувь болж 12.4 хувиар, эмэгтэйчүүдийн дунд 10.3 хувь байсан бол 2009 онд 15.1 хувь болж, 4.8 хувиар тус тус нэмэгдсэн. Архины зүйлийн осолт хордлогоор жилд дунджаар 373 хүн нас барж байна. Тухайлбал, 2011 онд 499 хүн нас барж, 2004 онтой харьцуулахад 3 дахин, 2010 онтой харьцуулахад 1.5 дахин тус тус өсчээ. “Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа“ (2010)-аар сурагч өсвөр үеийнхний 29.1 хувь нь согтууруулах ундаа хэрэглэж үзсэн, 12.9 хувь нь согтотлоо хэрэглэж үзсэн төдийгүй тэдний эцэг эхчүүдийн 39.8 хувь нь архи, согтууруулах ундаа хэрэглэдэг, оюутан залуучуудын 38.8 хувь нь хэтрүүлэн хэрэглэдэг, 70.6 хувь нь баар, диско клубт хэрэглэдэг, оюутнуудын сургууль, амьдарч байгаа орчноос 100 м хүрэхгүй газар яваад архи, согтууруулах ундаа авч болдог гэжээ.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хүүхдийн 80 хувь, хараа хяналтгүй хүүхдийн 86 хувь нь архи, тамхи хэрэглэх, тэнүүчлэх, компьютерт донтох өвчтэй, тэдний эцэг эхчүүдийн 86 хувь нь архины хамааралтай байна. Таван өрх тутмын нэг нь архины хэрэглээтэй холбоотой эмгэгт өртөж байгаагийн дотор гэр бүлийн тогтворгүй байдал, сөргөлдөөний шалтгааны 97 хувь, гэр бүл салалтын шалтгааны 58.3 хувийг архидалт эзэлж гэр бүлийн хүчирхийлэл, хүн амины ба хүчингийн гэмт хэргийн 90 хувь нь согтуугаар үйлдэгджээ. Цагдаагийн байгууллагаас 2009 онд явуулсан судалгаагаар согтуугаар үйлдэгдсэн гурван хэрэг тутмын 1 нь гэр, орон сууцанд үйлдэгдэж байна.

2012 оны байдлаар улсын хэмжээнд бүх төрлийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 92 аж ахуйн нэгжийн нийт 144 үйлдвэр, үүнээс 16 спиртийн, 93 архины, 14 дарсны, 21 шар айрагны үйлдвэр нийт 152 нэр төрлийн согтууруулах ундааг үйлдвэрлэж байна. 2008 онтой харьцуулахад 2011 оны байдлаар архи, дарсны үйлдвэрлэл 1,6 дахин, шар айрагны үйлдвэрлэл 3 дахин нэмэгдсэн байна. 2007-2011 онд нийт 200.9 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэсэн нь жилд дунджаар 10.7 сая литрээр буюу 23.5 хувиар өссөн төдийгүй зөвхөн сүүлийн дөрвөн жилд согтууруулах ундааны үйлдвэрлэл 1.8 дахин өссөн байна. Үйлдвэрлэсэн согтууруулах ундааны 13.4 % спирт, 32% архи, 49% -ийг пиво тус тус эзэлж байна. Дотоодын үйлдвэрлэлийн зэрэгцээ гадаадын улс орнуудаас сүүлийн таван жилд нийтдээ 75.6 сая литр согтууруулах ундааг импортоор оруулж, зах зээлд нийлүүлжээ.

Согтууруулах ундааны маркетингийн арга нь улам бүр нарийсч, уламжлалт телевиз, радио, хэвлэл ашиглахын зэрэгцээ интернэт, гар утас зэрэг шинэ суваг ашиглан сурталчилгаа явуулж урлаг, спортын арга хэмжээг ивээн тэтгэх, урамшуулалт худалдаа явуулах, “нийгмийн хариуцлагатай бизнес”, ”нийгмийн хамтын хариуцлага” гэдгээр халхавчлан оюутан сурагчдад тэтгэлэг өгөх, амьжиргааны түвшин доогуур хүмүүст дэмжлэг үзүүлэх, олон улсын болон үндэсний спортын уралдаан тэмцээн, аялал, урлагийн тоглолтыг ивээн тэтгэх, урлаг, соёлын одууд, алдартай тамирчдыг оролцуулан бүтээгдэхүүнээ сурталчлах, малгай, цамц зэрэг хэрэглээний бүтээгдэхүүнээр дамжуулан согтууруулах ундааны брэндийг сурталчлах, худалдаалах цэгүүдэд сурталчилгаа явуулах зэрэг маркетингийн олон аргыг ашиглаж байна.

Манай улсын ирээдүй хойч үе болсон хүүхэд, залуучуудын дунд архидан согтуурах явдал газар авсаар байна. Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар шар айраг хэрэглэж буй хэрэглэгчдийн 80 орчим хувь 15-25 насны залуучууд болох нь харагдаж байгаа ба нийт хүн амын ихэнх хувийг залуучууд эзэлдэг манай орны хувьд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж зохих арга хэмжээг авах зайлшгүй шаардлага үүсээд байна.

360 хүн тутам 1 архи борлуулах цэг оногдож байгаа нь бусад орны дунджаас хэд дахин өндөр байна.

2013 оны эхний 8 сарын байдлаар импортоор оруулсан согтууруулах ундааны тоо хэмжээ өмнөх оны мөн үеэс 27.5 хувиар өссөн нь Монгол улс гадаадын үйлдвэрлэгч нарын хувьд хамгийн таатай улс орны тоонд орсоны жишээ юм.

Энэ бүхнээс дүгнэлт хийхэд сүүлийн 10 гаруй жил өөрчлөлт хийгдээгүй “Архидан согтууралтыг хянах тухай” хуульд томоохон өөрчлөлт хийж, архины хяналтыг чангатгах цаг нь болсныг харуулж байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн албанд шинээр томилогдсон албан хаагчдыг чадавхжуулах “Зөвлөн чиглүүлэх менторшип” хөтөлбөрийг хэрэгжүүллээ
Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 377 хүнд холбогдох 266 хэргийг шүүхэд шилжүүлжээ
Улиастай сумын шугам сүлжээний шинэчлэлийг эхлүүлэв
Х.Нямбаатар: Би хууль зөрчсөн бол өгдөг газар нь өг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
    9 мин
  • Б.Жавхлан: Төсвийн тодотгол хийнэ гэдэг бол хүсээд байх зүйл биш
    25 мин
  • Төрийн албанд шинээр томилогдсон албан хаагчдыг чадавхжуулах “Зөвлөн чиглүүлэх менторшип” хөтөлбөрийг хэрэгжүүллээ
    37 мин
  • Д.Отгонбаяр: Энэ гэр бүлийн эх орноо хайрлах сэтгэлийг ард түмэнд дамжуулдаг радио станц нь Цогоо
    42 мин
  • Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 377 хүнд холбогдох 266 хэргийг шүүхэд шилжүүлжээ
    1 цаг 9 мин
  • Улиастай сумын шугам сүлжээний шинэчлэлийг эхлүүлэв
    1 цаг 11 мин
  • Х.Нямбаатар: Би хууль зөрчсөн бол өгдөг газар нь өг
    2 цаг 2 мин
  • Элсэлтийн шалгалттай өдрүүдэд зам засварлахгүй
    2 цаг 3 мин
  • Гадаад харилцааны яамны уулзвараас Багшийн дээдийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    2 цаг 57 мин
  • Д.Энхжаргал: Шалгуулагч бүрийн ширээн дээр харандаа, баллуур, үзүүрлэгчийг бэлдсэн
    3 цаг 21 мин
  • ХХБ-ны Apple Pay үйлчилгээг идэвхтэй ашигласан 102 харилцагч шагналаа гардан авлаа
    3 цаг 35 мин
  • Үхрийн мах болон I гурилын үнэ дахин өсжээ
    3 цаг 57 мин
  • Нийтийн тээврийн 1095 автобус иргэдэд үйлчилж байна
    3 цаг 57 мин
  • Шинэ Засгийн газрын анхны хуралдаан үргэлжилж байна
    4 цаг 17 мин
  • ТАНИЛЦ: Элсэлтийн шалгалтын хуваарь
    4 цаг 22 мин
  • Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүлжээ
    4 цаг 45 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
    4 цаг 58 мин
  • СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
    5 цаг 21 мин
  • Дацан хийдэд шавилан суралцаж буй лам нарыг ерөнхий боловсролд хамруулж эхэллээ
    5 цаг 31 мин
  • Монголчуудыг ганзага хоосон буцаагаагүй Будапештын ДАШТ
    6 цаг 20 мин
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Н.Алтанхуяг: Монгол гэх омогшил төрүүлдэг хүлгүүд минь байсан юм сан
  • Мөнгөний үнэ эрчимтэй өссөөр түүхэн дээд үзүүлэлтэд хүрэхэд ойрхон байна
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
24 баримт
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК