
-Манай улсад хэчнээн бүртгэлтэй галт зэвсэг байдаг вэ?
- Манай улсын хувьд 13 мянган галт зэвсэг бүртгэлтэй байдаг гэсэн тоо баримт бий.
-Галт зэвсгээ хаана бүртгүүлэх шаардлагатай вэ?
-Галт зэвсэг эзэмшиж буй иргэд харъяа дүүрэг, сум, нэгдлийнхээ цагдаагийн байгууллагад очиж галт зэвсгээ бүртгүүлэх шаардлагатай. Нийслэлийн хэмжээнд бүх дүүргийн цагдаагийн хэлтсүүд урьд нь бүртгэлтэй галт зэвсгүүдээ бүртгэж байгаа. Түүнчлэн иргэд нуугдмал, өвөг дээдсээсээ уламжилж ирсэн галт зэвсэг байх юм бол энэ хугацаанд бүртгэлд хамруулж гэрчилгээжүүлэх хэрэгтэй.
-Бэлгэнд зэвсэг авсан болоод өвөг дээдэс, ах дүүсээс нь уламжлагдан хадгалагдаж ирсэн галт зэвсэг байвал бас бүртгүүлэх ёстой юу?
-Иргэд харъяа дүүргийнхээ цагдаагийн хэлтэс, үгүй бол Нийслэлийн хэв журам хамгаалах газар дээр ирж, гэрчилгээжүүлж болно. Мөн гэрчилгээгүй гээд хураах зүйл байхгүй. Энэ сарын хугацаанд л нуугдмал галт зэвсэг байвал гэрчилгээжүүлэх хэрэгтэй байна. Ямарваа нэг торгууль байхгүй. Хэрвээ бүртгүүлээгүйн улмаас ямарваа асуудал болох бол захиргааны хариуцлагын тухай хуулийн арга хэмжээ авч, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
-Иргэд галт зэвсгийг хадгалахдаа юуг анхаарах шаардлагатай вэ?
-Аюулгүй орчинд хадгалах ёстой. Замаг, сум, бууг нь тус тусад нь хадгалах шаардлагатай. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг ганц л албан ёсны зөвшөөрөлтэй “Их ан” төв байдаг. Тэгэхлээр энэ төвөөс гохны цоожийг авч гал алдах эрсдлээс хамгаалах хэрэгтэй. Хамгийн сүүлд л гэхэд наймдугаар сард Хэнтий аймагт бага насны хүүхэд биенийгээ буудсан хэрэг гарсан. Тиймээс иймэрхүү осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд галт зэвсгийг найдвартай хадгалах ёстой. Монгол Улсын иргэн армийн зэвсэглэлд байхгүй, тусгай албад ашиглагдаагүй зэвсэг эзэмших эрхтэй.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)