
Энэхүү санамж бичгийн гол агуулга нь гэмт хэргийг илрүүлэх, таслах зогсоох, урьдчилан сэргийлэх нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэхэд байгууллага хоорондын ажпын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааны хүрээнд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны шуурхай, тасралтгүй байдлыг хангах, хэргийн талаар мэдээ баримтыг цагдаагийн байгууллагаас цаг алдалгүй гарган өгч байх, гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаа алба хаагчид хууль, эрх зүйн туслалцаа авч, хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулах боломж нөхцлөөр хангахад анхаарч ажиллах, эрүүгийн хэрэгт хуулийн дагуу харилцан мэдээ, баримтыг солилцох зэргээр хамтын ажиллагааны олон үйл явцыг тусгаж өгснөөрөө үр дүнтэй ажил болох юм.
Мөн түүнчлзн цагдаагийн байгууллагын алба хаагчдын сахилга, ёс зүй, мэргэжлийн ур чадварыг ахиулах, албадын хамтын ажиллагааг дээшлүүлэх чиглэлээр мэдээлэл, сургалт, судалгаа, соён гэгээрүүлэх ажпыг хамтран зохион байгуулах, гадаад дотоодод зохион байгуулж байгаа сургалтанд алба хаагчдаа хамруулах зэргийг тусгасан байна.
Д.Ундрах/24tsag.mn/
Сэтгэгдэл (1)