
Туул голын сав газрын захиргаа, “Тунгаа төв” ТББ-тай хамтран Туул голоо цэвэрлэх аянг энэ сарын 19-ны өдөр буюу маргааш зохион байгуулах гэж байна. Уг ажлыг “Ногоон хөгжил-Бидний ирээдүй” байгаль хамгаалах сарын аяны хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд энэ өдөр иргэд Туул голын ойр орчмыг цэвэрлэж, нэг өдрийг байгалиа хамгаалахад хувь нэмрээ оруулж өнгөрөөх аж. Тиймээс Туул голоо цэвэрлэх аянд нийслэлийн нийт иргэдийг нэгдэхийг тус байгууллагаас уриаллаа. Туул голыг цэвэрлэх аянд нэгдсэн хүмүүс маргааш өглөө 10.00 цагт Зайсангийн Танктай хөшөөний дэргэд бэлэн байх ёстой аж.
Т.Энхэлээ