
Туул голын сав газрын захиргаа, “Тунгаа төв” ТББ-тай хамтран Туул голоо цэвэрлэх аянг өнөөдрөөс зохион байгуулах гэж байна. Уг ажлыг “Ногоон хөгжил-Бидний ирээдүй” байгаль хамгаалах сарын аяны хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд энэ өдөр иргэд Туул голын ойр орчмыг цэвэрлэж, нэг өдрийг байгалиа хамгаалахад хувь нэмрээ оруулж өнгөрөөх аж. Тиймээс Туул голоо цэвэрлэх аянд нийслэлийн нийт иргэдийг нэгдэхийг тус байгууллагаас уриаллаа. Туул голыг цэвэрлэх аянд нэгдсэн хүмүүс 10.00 цагт Зайсангийн Танктай хөшөөний дэргэд цуглаад аянаа эхлүүлээд байна.