Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 2004 оноос эхлэн зохион байгуулагдсаар ирсэн “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” өнөөдөр буюу “Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр” болох гэж байна.Ёслолыг Монголын залуучуудын холбоо “Улаанбаатар Шейперс” нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 851 сурагч буюу 16 настнууд оролцохоор болжээ. Энэхүү үйл ажиллагаа Төрийн ордны ёслолын их танхимд болж байна.



















































