
"Буянт-Ухаа" спорт цогцолборт "Construction Mongolia 2013" олон улсын барилгын үзэсгэлэн болж байна. Уг үзэсгэлэнг сонирхох иргэдэд зориулсан автобус Драмын театраас "Буянт-Ухаа" цогцолбор хүртэл хоёр цаг тутамд үнэгүй үйлчилж байгаа аж. “Construction Mongolia-2013” олон улсын хурлын зохион байгуулагчаар Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, хамтран зохион байгуулагчаар “Global Group” ажиллаж байна. Үзэсгэлэн, хуралд оролцогчдод Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй танилцах, хамтран ажиллах шинэ түншээ сонгох, шинэ дэвшилтэд технологитой танилцах, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч компанитай түншлэх боломж бүрдэж буй юм.