Өнөөдөр өглөө "Унадаг дугуйтай Улаанбаатар" парад Чингисийн талбайд эхэллээ. Тус парадад Монголын алдар нэртэй олон хүмүүс оролцож байгаа тухай эх сурвалж хэлж байна. Парадад нэгдсэн дугуйчид Чингисийн талбай-Зүүн 4 зам-Баруун 4 зам хүртэл Чингисийн талбай гэсэн маршрутаар явах юм. “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд 143,7 км унадаг дугуйн зам, 99 зогсоол хийх бөгөөд төсөл батлагдсан тохиолдолд гүйцэтгэх хугацаа нь гурван жил байх юм. Төсөл хэрэгжсэнээр нийслэл хотын тулгамдсан асуудал болох автозамын түгжрэл, агаарын бохирдолд тодорхой хэмжээний эерэг хувь нэмрээ оруулна хэмээн төсөл санаачлагчид үзэж байгаа аж.





















































Сэтгэгдэл (1)