
Мөн дээрх сургуулиудын тусгай тоноглогдсон кабинетууд агааржуулалтын тоног төхөөрөмжгүй, хатуу хог хаягдлын цэг шаардлага хангахгүй, “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж байгаа сурагчид гар угаах, халдваргүйжүүлэх нөхцөл боломж бүрдээгүй, сургуулийн цайны газраас авсан бичил нян судлалын арчдасын шинжилгээгээр гэдэсний савханцар өндөр үзүүлттэй гарсан зэрэг эрүүл ахуйн ноцтой зөрчлүүд илэрчээ.
Түүнчлэн тус аймгийн зочид буудал, дэн буудлын үйл ажиллагаанд стандартын шалгалт хийхэд зочид буудлын үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлага хангаагүй, нийтийн ариун цэврийн өрөөнд тавигдах шаардлага хангаагүй, ажилчидаа эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрч тухайн буудлуудад акт хүргүүлсэн байна.