Зүүн Азийн орнуудын ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандлын нөөц газар”-ын сүлжээний 13 дахь удаагийн хурлыг өнөөдрөөс эхлэн энэ сарын 25-ны хүртэл Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Нээлтийн ажиллагаа өнөөдөр 09.30 цагт Улаанбаатар зочид буудлын Хархорин танхимд болно. Тус семинарт ОХУ, БНХАУ, Япон, Бүгд найрамдах солонгос улс, Бүгд найрамдах ардчилсан солонгос ард улс, Казакстан улсын төлөөлөл оролцох юм.




















































