Өнөөдөр 09.00 цагт Захиргааны хэргийн шүүхэд Нефть импортлогч компаниудад ногдуулсан 17 тэрбумын хэргийг шүүх хурал эхлэнэ. Шүүх хуралд ШӨХТГ-ын дарга О.Магнай биечлэн оролцоно.Хэргийг сануулахад 2012 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр нефть импортлогч компаниуд шатахууны үнийг 210-260 төгрөгөөр нэмэгдүүлсэн байдаг. Үүнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид шалгалт хийж, импортлогчид үгсэн хуйвалдаж, шатахууны үнийг нэмсэнийг тогтоон 17 тэрбум төгрөгийн торгууль оногдуулсан юм. Харин Нефть импортлогч компаниуд дээрх торгуулийг төлөхөөс татгалзсанаар энэ хэрэг шүүхэд шилжээд байгаа билээ.




















































