Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Судалгаа: Сонгинохайрхан дүүрэг хамгийн эрүүл бус аюултай дүүргээр тодорлоо

2013-10-21
0
ЖИРГЭХ
Өнгөрсөн долоо хоногт нэгэн сонирхолтой судалгааны дүн гарлаа. Уг судалгаагаар нийслэлийн есөн дүүргийг эрүүл,
ad56d5f8f0e294f6originalӨнгөрсөн долоо хоногт нэгэн сонирхолтой судалгааны дүн гарлаа. Уг судалгаагаар нийслэлийн есөн дүүргийг эрүүл, аюулгүй байдлын индексээр нь байр эзлүүлснээс гадна аль дүүрэгт илүү их хөгжлийн ажил хийсэн байна, аль нь арай дутуу ажилласан байна гэдгийг харуулжээ. Нэг үгээр хэлбэл аль дүүргийн засаг дарга илүү сайн ажиллаж вэ гэдгийг уг үзүүлэлтээс харж болох юм.

 Уг судалгааг өнгөрсөн нэгдүгээр сараас хийж эхэлсэн аж. Ингэхдээ нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны хүрээлэн буй орчин, дэд бүтэц, нийгэм ба хүний хөгжил, эдийн засаг, санхүү, засаглал гэсэн дөрвөн бодлогын хүрээнд 42 үзүүлэлтээр судалгаа хийж, “Эрүүл аюулгүй байдлын индекс” гэгчийг тогтоосон байна.

 Индексийг тогтоохдоо нийслэлийн харъяа байгууллагууд, дүүргүүдээс нэгдсэн мэдээлэл авч, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ, Эрүүл, аюулгүй гадна орчныг бүрдүүлсэн эсэх, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эзлэх хувь, үйлдвэрлэлийн осол, гэмтлийн  тохиолдлын түвшин зэрэг нарийвчилсан үзүүлэлт бүр дээр анализ хийжээ.

Судалгаанаас харахад Баянзүрх, Багахангай дүүрэг хамгийн эрүүл аюулгүй дүүргээр тодорчээ. Тухайлбал Багахангай дүүрэг гэхэд л нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ, нэг хүнд ноогдох хэвтээ болон босоо тэнхлэгийн зам, цахилгаан эрчим хүчний хангамжийн үзүүлэлт, нийтийн зориулалттай халуун усны хангамжийн хувь, баталгаат ундны усаар хангагдсан байдалд хамгийн сайн үзүүлэлт гаргаж, тэргүүнд жагссан байна.

 Нийслэлээс алслагдмал гурван дүүргийн нэг Багахангай дүүрэг нь ямартай ч хүн амьдрахад асуудал багатай дүүргийн нэг болсон гэдгийг эндээс харж болох юм.
 
Харин Багануур дүүргийн хувьд нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ, нэг хүнд ноогдох хэвтээ болон босоо тэнхлэгийн зам, цахилгаан эрчим хүчний хангамжийн үзүүлэлт,  баталгаат ундны усаар хангагдсан байдал, ус түгээх байрны баталгаат байдлыг хангасан эсэх зэргээрээ хэвийн гэж бичигдсэн ч нийтийн зориулалттай халуун усны хангамжийн хувь, дулаан алдагдлыг багасгасан өрхийн эзлэх хувь гээд бусад зүйлээрээ Багахангай дүүргийн дараа орсон байна.

Харин Налайх дүүрэг судалгааны 10 үзүүлэлтийн гуравт нь л хэвийн үзүүлэлттэй гарчээ. Тэгэхээр ойрын хугацаанд тус дүүрэгт хийх маш их ажил гарч ирж байна гэсэн үг. Багахангай дүүргийн хувьд хүн ам цөөтэй учраас цэвэрхэн, эрүүл аюулгүй байх нь аргагүй гэж хэлэх хүн байгаа байх. Гэхдээ хүн ам ихсэх тусам хийх ажил нь нэмэгдэж, чөлөө завгүй байдаг дэлхийн хотуудын жишгийг манайхан суулгадаг болмоор байгаа юм.

Нийслэлээс алслагдмал гурван дүүргийн судалгааны дүнг танилцуулбал ийм байна.

Харин нийслэлийн зургаан дүүргийн хувьд Баянзүрх бусдаасаа хол цойлсон сайн үзүүлэлт гаргажээ.  

Тодруулбал Баянзүрх дүүрэг нь  нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээгээрээ бусад таван дүүргээсээ хамгийн сайн үзүүлэлттэй гарчээ. Бусад дүүргүүдийн хувьд ногоон байгууламжийн хэмжээгээрээ бүгд муу үзүүлэлт үзүүлсэн байна.

Цаашилбал БЗД нь сайжруулсан зуух, боловсруулсан түлш, яндангийн шүүлтүүр хэрэглэж буй гэр хорооллын өрх, аж ахуй нэгж байгууллагуудын эзлэх хувь, хууль бусаар хаясан хог хаягдлын түвшин зэргээр сайн үзүүлэлт үзүүлжээ. Ер нь тус дүүрэг нэгээс бусад бүх үзүүлэлтээр жигд сайн гэсэн үнэлгээ авсан байх юм.

Харин хотын төвд оршдог гэгддэг Сүхбаатар, Баянгол дүүргүүд гэхэд л ногоон байгууламжийн хэмжээгээрээ муу үзүүлэлт үзүүлж “нойл” заасан байна. Уг нь хотын өнгө үзэмжийг сайжруулахад хамгийн их ажил хийх ёстой хоёр дүүрэг юмсан.

Харин Сонгино хайрхан дүүргийг авч үзвэл эрүүл аюулгүй байдлын индексийн 10 үзүүлэлтийн зургаад нь муу үзүүлэлттэй гарчээ.

Тус дүүрэг нь дулаан алдагдлыг багасгасан өрхийн эзлэх хувь, цахилгаан эрчим хүчний хангамжийн үзүүлэлтээс бусдад нь дунд, муу гэсэн үнэлгээ авчээ. Нийслэлийн хамгийн их хүн амтай дүүрэг бол Баянзүрх. Тус дүүрэг 300 мянган хүн амтай. Харин Сонгинохайрхан дүүрэг 260 орчим мянган хүн амтай. Хүн амын тоо адил, засгаас өгч буй мөнгөний хэмжээ ч адил, ижилхэн статустай байж яагаад Сонгинохайрхан дүүрэг хөгжлөөрөө хол хоцорч байна вэ.  

Энэ бол Засаг ноён нь ажил хийдэггүйн жишээ юм. Одоо ч АН, МАН-аараа талцаж буй тус дүүрэгт бүтээн байгуулалтын ажил хаягдсаар байгааг оршин суугчид нь хэлж байгаа билээ.

Харин дүүргүүдэд илэрсэн нийтлэг зөрчил бол дулаан алдагдлыг багасгасан өрхийн тоо, нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ, техникийн стандарт шаардлага хангасан автомашины эзлэх хувь аж. Тиймээс дээрх нийтлэг зөрчлийг арилгахыг нийслэлийн удирдлагуудаас зохих газарт нь даалгасан байна.

Дүүргүүдэд хийсэн эрүүл аюулгүй байдлын судалгааны дэлгэрэнгүйг доорх хүснэгтээс харж болох юм.

Үзүүлэлтийн дүнг дүүрэг бүрээр гаргахдаа гурван өнгөөр ялгасан бөгөөд ногоон өнгө хэвийн хэмжээг, шар өнгө дунд, улаан өнгө муу буюу онцгой анхаарах хэрэгтэйг зааж байгаа юм байна. 

ad56d5f8f0e294f6original
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (112.72.13.59)
    Судалгаа хийсэн байгууллага, хувь хүний эх сурвалжийг нь бичээгүй байх юм
    2014 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.20.164)
    õà õà èíýýõ ÷ áàãàäíà Åðººñºº ìîíãîë óëñûí íèéñëýëèéã õîãèéí õîíõîð ãýâýë òààðíà Èðãýä íü á¿ä¿¿ëýã òºð çàñàã íü äàìïóó õîò íü õîãüòîé õààøàà ë õàðíà ýâäýð÷ áóòàðñàí çàì òàëáàé õºëººð õºãëºðºõ óóò äààâóóíû òàñàðõàé öààñ òîì òîì áåòîíû õýëòýðõèé ìîä ÷óëóó Ýíý á¿õíýýñýý ñàëààã¿é áàéãàà öàãò èéìýðõ¿¿ ñóäàëãààãàà𠺺ðñäèé㺺 õóóðààä ÿâàõ íü äýìèé ë ç¿éë áîëîâ óó
    2013 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.20.195)
    Аргүй ш дээ, засаг дарга нь гэж ямар ч боловсролгүй, хөдөөнөөс орж ирээд нам гэж гүйж байгаад засаг дарга болчихоод одоо юу хийхээ мэдэхгүй сууж байгаа юм чинь, ядаж дарга нь энэ дүүрэгтээ өссөн, боловсролтой хүнээр сонгомоор юм.
    2013 оны 10 сарын 21 | Хариулах
  • kl (49.0.154.99)
    manai uls shinjilgeegee naidvartai gargaj chadah uu hudlaa parmalaad gargaj bgaa daa
    2013 оны 10 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    16 цаг 7 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    16 цаг 33 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    16 цаг 34 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    17 цаг 37 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    18 цаг 15 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    18 цаг 32 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    18 цаг 52 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    18 цаг 55 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    19 цаг 56 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    20 цаг 7 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    21 цаг 0 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    21 цаг 4 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    21 цаг 20 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    22 цаг 4 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    22 цаг 51 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    23 цаг 6 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    23 цаг 47 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК