
10 гаруй цаг үргэлжилсэн дээрх хоёр мэс засал амжилттай болсон бөгөөд ингэснээр энэ төрлийн мэс заслыг монголдоо хийлгэсэн хүний тоо 10 болж байгаа юм.
Энэ талаар тус багийн эмч Л.Ганболд “Засгийн газраас элэг шилжүүлэн суулгах мэс заслын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж авах санхүүжилтийг шийдэж өгсөн. Ихэнх тоног төхөөрөмжүүдийг авсан, цөөн тооны багаж хэрэгсэл удахгүй ирнэ. Тоног төхөөрөмж бэлэн болбол энэ оны эцсээр монгол эмч нар элэг шилжүүлэн суулгах мэс заслыг бие даан хийх зорилготой ажиллаж байна” гэлээ.
Дашрамд дуулгахад манай улсад элэг шилжүүлэн суулгах шаардлагатай олон хүн энэ мэс заслыг хийлгэхээр эмчийн хяналтад орж, дугаарлан хүлээж байгаа аж. Элэг шилжүүлэн суулгах мэс заслын өртөг нь 60 сая төгрөг бөгөөд төлбөрөө өвчтөнүүд өөрсдөөсөө гаргадаг гэнэ.