Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг буулгаж, "Улаанбаатар" зочид буудлын өмнө байрлуулсан билээ. Тодруулбал түүний хөшөөг В.И.Лениний хөшөөний оронд байрлуулсан. Уг хөшөө нь эргэн тойрондоо барилгаар хүрээлэгдсэн үзэгдэх орчин болон хамгаалалт алдагдсан байдалтай байгаа юм. Тиймээс Улаанбаатар зочид буудлын өмнө байрлуулж байна гэж албаныхан хэлж байгаа.
Тэгвэл яг одоо тус хөшөөний суурийг засварлаж байна. Засварын ажил маргааш гэхэд дуусах аж. Засварын ажил дууссанаар Д.Нацагдоржийн хөшөө олны нүдэн дээр ил болж харагдах юм. 

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)