
Даяарчлалын өнөө үед гаалийн хилийн аюулгүй байдлыг хангах, хууль бус бараа эргэлтийг хянах, улс дамнасан эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх, эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, гадаад худалдааг хөнгөвчлөх, гаалийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, мэдээллийн технологийн ололт амжилтыг ашиглан цахим гаалийг хөгжүүлэхэд гаальчид сэтгэл зүтгэлээрээ зүтгэж тодорхой амжилтанд хүрсэн.
Төр түмнийхээ төлөө энэхүү хариуцлагатай албанд цаг наргүй зүтгэж буй зорилго нэгт та бүхэндээ өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, төрийн сүлдээ гийх наран мэт өргөн Монгол улсын дархан хилийн эдийн засгийн манаанд эвийн загас мэт сонор сэрэмжтэй байж эцэс төгсгөлгүй мандан бадарч байхын ерөөлийг дэвшүүлж ажил хөдөлмөрийн өндөр амжилт, аз жаргалыг хүсэн ерөөе.
Д.Ундрах /24tsag.mn/