
Төслийн хүрээнд Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн архи хэтрүүлэн хэрэглэдэг, архины хамааралтай 600 иргэнийг сайн дурын үндсэн дээр сэтгэл заслын хөтөлбөрт хамруулж, архинаас гарах хүсэл эрмэлзлэлийг дэмжих, эрүүл амьдралын хэв маягийн талаар мэдлэг олгох сургалт явуулаад зогсохгүй тэдний гэр бүлийн гишүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх юм. Бүтэн нэг жилийн хугацаанд хэрэгжих уг төсөлд архинаас хамааралтай хүн бүр хамрагдах боломжтой юм байна.
Дашрамд дуулгахад судалгаагаар манай улсын насанд хүрсэн нийт иргэдийн 7,4 хувь нь архинд донтох эмгэгтэй гэжээ.
Сэтгэгдэл (2)