Шинэ үеийн нягтлан бодох, бүртгэл, аудитын тогтолцоо үүсч хөгжсөний 20 жилийн ой, Санхүүчдын баярын өдрийг тохиолдуулан мэргэжлийн нягтлан бодогчдын дунд “Шинэ үеийн нягтлан бодогчид” онлайн олимпиадыг зохион байгуулах гэж байна. Тэмцээнийг зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ.Тус олимпиад нь нягтлан бодогчдын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, стандартын тухай мэдлэгийг шалгах, нягтлан бодогчдын мэргэжлийн нэр хүндийг өргөх зорилготой юм. Тэмцээн ирэх сарын 23-нд орон даяар эхлэх бөгөөд оролцох хүсэлтэй нягтлан бодогчдыг өнөөдрөөс эхлэн www.baaz.mn вебсайтаар бүртгэж эхэлжээ.
Олимпиад оролцогчдын мэдлэгийг тестээр шалгах, санхүү, бүртгэлийн онлайн систем дээр өгсөн өгөгдлийн дагуу санхүүгийн тайлан гаргах гэсэн хоёр үе таттайгаар явагдах аж. Эхний шатнаас 50 хүн шалгаруулах бөгөөд нэгдүгээр байранд орсон хүн хоёр сая төгрөг болон Baaz системийг ашиглах нэг сая төгрөгийн эрхээр шагнуулах юм. Уг тэмцээнийг Новасофт компанийн санаачлагаар СЯ, ТЕГ, НДЕГ зэрэг байгууллагууд хамтран анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах аж.




















































Сэтгэгдэл (1)