зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хятад компанийн захирлууд нэг айлын хоёр хүнийг эрэмдэг болгожээ

2013-10-21
0
ЖИРГЭХ

Snapshot_2013-10-21_131302Хятадуудаас болж нөхөр, хүүхдээ алдахад хүрээд буй Сүхбаатар дүүргийн 12-р хорооны иргэн Ч.Мөнхцэцэг гэх эмэгтэй хэвлэлийнхэнд хандлаа.  Тодруулбал, Хятад улсын Жужай мужийн харъяат Сун Зи Хуа, Цай Жу гэх хоёр иргэн арван жилийн өмнө манай улсад орж ирэн барилгын компани байгуулжээ. Эдгээр иргэд Монголд анх орж ирэхдээ хармай хоосон байсан ч одоо барилгын хэд хэдэн том компанитай болсон байна.

Тэгвэл дээрх хятад иргэд Монголын улсын хууль тогтоомжийг биелүүлдэггүйгээс гадна, татвараас зайлсхийдэг мөн ажилчдадаа хортой хоол өгч хордуулдаг гэж Ч.Мөнхцэцэг ярьсан юм.

Уг эмэгтэйн нөхөр, хүү хоёр нь тус компанид олон жилийн өмнөөс ажиллаж ирсэн байна. Түүний хүүг Очгэрэл гэдэг бөгөөд тус компанид дээрх хятад захирлуудын жолооч хийгээд дөрвөн жилийн нүүрийг үзэж байгаа аж. Тиймээс хүү нь захирлуудынхаа бүх булхиа луйвар, авлига хээл хахууль зэргийг мэддэг байсан байна. Гэтэл өнгөрөгч сард ажил дээрээ байхад нь хүүгийнх нь бие гэнэт мууджээ. Ингэхэд захирлууд нь хоолонд нь хор хийж хордуулсан байж болзошгүй гэнэ. Бие нь муудсан даруйд хятад захирлууд хүүд нь есөн ширхэг цагаан эм өгсөн гэнэ. Тэр эм нь манай улсын эмэнд бүртгэлгүй байсан бөгөөд ар гэрийнхэн нь хор байсан хэмээн сэжиглэж байгаа гэлээ. Хүү нь одоо эмнэлэгт ходоодонд нь цооролт өгөх гэж байгаа шарах нь хүндэрсэн гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа аж. Бүх булхиа луйврыг нь мэддэг учраас хүүд нь хор өгч хордуулсан байж болзошгүй гэж эмэгтэй хардаж байгаа гэнэ.

Мөн Ч.Мөнхцэцэгийн нөхөр Батсүх тус хятад компанид долоон жил тасралтгүй ажиллаж ирсэн ба одоо хорт хавдартай эмнэлэгт хэвтэрт байгаа аж. Эмэгтэйн нөхөр тавин настай бөгөөд ходоодны хорт хавдартай, элэг, цөс, бөөр, уушиг нь хорт хавдар дамжсан бөгөөд Бээжин рүү эмчилгээнд явсан боловч эмчилгээгүй гэсэн оноштой эргэн иржээ. Ингээд энэ айлын хоёр эр хүн хятад компаниас болж хөдөлмөрийн чадвараа алдаад байгаа гэнэ.

Уг хятад компанид ажилладаг байх хугацаанд нь нийгмийн даатгал болоод эрүүл мэндийн дэвтэр бөглүулдэггүй байснаас ажилласан жил байхгүй, эмчилгээний хөнгөлөлт гэх зүйл байхгүй гэсэн юм. Уг компанид хандсан боловч танай гэр бүлийнхэн манай хөлсний ажилтан байсан гэж хүлээж авдаггүй байна.

Ч.Мөнхцэцэг Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтад хандан уг хятад компанийн гал тогоонд шалгалт явуулахад бактер, хүний биед хортой бодисууд байх ёстой хэмжээнээсээ хоёр дахин их байсан ч уг компанийг мэргэжлийн хяналт 960,000 төгрөгөөр торгоод л орхисон байна.

Тус компани стандартад нийцээгүй, даацанд тохирохгүй материалаар барилга барьдаг, төрийн албан хаагчдад үргэлж хахууль өгдөг, ажилчиддаа “Барс” захын хаягдал хүнсний ногоо, “Далай ээж” захын хаягдал гахайны яс зэргийг авчирч долоо найман жил хуванцар саванд дарсан ногоотойгоо хольж өдрийн хоол болгон өгдөг гэнэ. Эрүүл ахуйд нийцэхгүй хоол өгдөгөөс жилд хоёроос гурван хятад ходоод нь цоорч нутаг буцдаг мөн гурван хүн үхсэн тохиолдол гарсан гэнэ. Мөн ажлын байран дээр Түвшин гэх монгол залуу нас барсан байна.

Ч.Мөнхцэцэгийн хэлж буйгаар Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын нэр бүхий хоёр байцаагчид өнгөрсөн наймдугаар сарын 28-ны өдөр Сун цай хиама компаний эздээс арван сая төгрөгийн хахууль авсан байна. Нийслэлийн 26 дугаар хорооны засаг дарга уг компаний барьж буй барилгыг шалгуулахаар мэргэжлийн хяналтад хандахад олон зөрчлүүд илэрсэн байна. Зөвшөөрөлгүй 80 хятад иргэд таван монгол залуу ажилладаг бөгөөд ажилчдын нийгмийн даатгалыг төлүүлдэггүй, эрүүл мэндийн даатгал, хүн амийн ашиг орлогын даатгалыг төлүүлдэггүй, өглөө 6.00 цагаас шөнийн 00 цаг хүртэл ажилуулдаг ихэнх тохиолдолд хонож ажиллуулдаг, илүү цагийн мөнгө төлдөггүй, амралтын өдрүүдэд ажилчдаа амраадаггүй гэсэн дүгнэлт гарчээ. Энэ дагуу ажилчид удирдлагадаа гомдол гаргахад танай хууль манайд хамаарахгүй манай компанийн журмаар ажиллана гэсэн хариултыг өгдөг байсан гэнэ.
Т.Энхэлээ


0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • saraa (86.26.249.205)
    Санаатайгаар хоолонд нь хор хийж өгч булхайгаа нуудаг байх тухай эхнэр нь таамаглаж байгаа нь үнэхээр бодитой зүйл гэж үзэж байна. Энэ засаг Хятадуудаас мөнгө авч улс орноо худалдагч төрийн албан хаагч, албан тушаалтнуудтай хатуу тэмцэхгүй бол Монгол гэдэг улс, Монгол гэдэг хүн дуусах цаг улам наашилсаар байна. Одоо тэр авилга авсан нөхдийг дариуй шүүх нь шшударга ёсонд нийцнэ. Тэр компаниар энэ айлд маш өндөр төлбөр төлүүлэхийн төлөө Монголчууд, монголын төр, Монголын хэвлэлийнхэн ажиллах нь зүйтэй. Сэтгүүлчид мөнгө авч хятадуудад худалдагдан худлаа эсрэг мэдээлэл гаргах нөхцлийг ч хаах хэрэгтэй. Бид Манж гэдэг гүрэн байхгүй болсон шиг сөнөх бий.
    2013 оны 10 сарын 22 | Хариулах
  • TNGS (103.26.194.1)
    uhsen eliigee hiij hujaa nart boolchlogd gesiin nadad ajillah huch oldohgui yadarch abihad umhii hujaa nart bur 7 jil zutgesen hun hurtel baidag l yum biana daabodhoos uur hureed baihiin
    2013 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (173.10.107.81)
    Yamar uhsenee hiij muu hyatadiin kompanid ger buleeree zutgedeg bainaa?
    2013 оны 10 сарын 21 | Хариулах
  • алтанзул (103.10.21.35)
    хятад ямар хүмүүсийг мэдсээр байж ажилдаг яасан мулгуу июм бээ мөнгө цагаан нүд улаан гэж үнэн юмдаа Иймэрхүү маягаар хоолоо олж идэж баягаа зэвүүн өмхий хятадуудыг бүгдийг зайлуулаасай
    2013 оны 10 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    4 цаг 47 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    16 цаг 20 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    16 цаг 30 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    17 цаг 9 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    17 цаг 21 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    17 цаг 36 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    17 цаг 43 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    18 цаг 11 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК