
Тэд хувийн автобусаа дээрх чиглэлүүдэд үйлчилгээ үзүүлдэг компаниудын нэрээр бүртгүүлж тэдгээр компаниудадаа татвар төлж үйлчилгээ явуулдаг юм. Харин тэд үүнийг эсэргүүцэн, өөрсдөө хоршоо байгуулж тээврийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтээ өнгөрсөн найман сард холбогдох албаныханд тавьсан ч тэдний хүсэлтийг хүлээж авдаагүй байна. Тэдний жагсаал яг одоо Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Алтай хотхоны ойролцоо үргэлжилж байна. Жагсаалд 50 гаруй жолооч оролцож байгаа юм.