
Тэд шинэ ургацын дээжээсээ Мазаалай баавгайн нэмэлт тэжээлийн цэгүүдэд туршилтын шугамаар тавьж, автомат камерыг ажиллуулж байгаа аж. Мөн тэжээлийн ургамлыг боловсруулах зорилгоор ургамлыг бутлах, холих, хатаах, савлах ажиллагаатай цехийг Эхийн голд байгуулж байгаа юм байна. Тухайлбал, энэ жил хураасан ургацаа овъёос, буудай, ясны гурил, чацарганы хальс, хушны самар зэрэгтэй хольж савлах аж.